Төрийн гурван өндөрлөг хаана, хэзээ саналаа өгөх вэ

2024 оны УИХ-ын сонгуулийн санал хураалт өнөөдөр (2024.06.28) 07.00 цагаас эхэллээ.
Саналыг 22.00 цаг хүртэл авч, улмаар автоматаар тоолно. Дараа нь саналын хуудас бүрийг давхар гараар тоолж, тулгах юм.
Мөн сонгууль бүрд төрийн гурван өндөрлөгийн саналаа өгөх үйл явц анхаарал татдаг.
Ерөнхийлөгч 48-р сургууль дээр саналаа өгнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оршин суух харьяаллын дагуу Баянзүрх дүүрэгт, тэр дундаа Ерөнхий боловсролын 48-р сургууль дээр саналаа өгөх юм байна.
Харин одоогоор цаг тодорхой болоогүй байгаа аж.
УИХ-ын дарга Баянхонгорт саналаа өгнө
Тэгвэл, УИХ-ын дарга Г.Занданшатар нутагтаа буюу Баянхонгор аймагт очиж, саналаа өгөх нь. Тэр өөрөө хангайн бүсэд нэр дэвшиж байгаа. Хангайн бүсэд Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймаг багтаж буй.
Ерөнхий сайд "Том жаал" цэцэрлэгт саналаа өгнө
Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нийслэлд саналаа өгнө.
Тодруулбал, "Саруул" хотхоны "Том жаал" цэцэрлэгт 11.40 цагаас УИХ-ын сонгуулийн саналаа өгөхөөр тогтоод байгаа аж.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төр түвшин түмэн олон амгалан байх болтугай!
тухайн үед төрийн ажил албанд ажиллаж буй хувь хүниг төрийн өндөрлөг гэж солиорохоо болиочээ. төр бол занданшатар, Хүрэлсүх, Оюунэрдэнэ биш шүү. Үндсэн хуульт төрийн тогтолцоо бол төр мөн. Түүнээс биш тохиолдлоор төрийн алба залуулж буй хувь хүмүүс төрийн өндөрлөг гэж хуцахаа боль