Улс төрийн мэдээ

Женнифер Браш: Сонгууль болгон өөрийн гэсэн түүх бүтээдэг

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага/Ардчилсан институц, хүний эрхийн газраас “Сонгуулийн ажиглах хороо” байгуулж, манай улсын 2024 оны УИХ-ын сонгуульд хөндлөнгийн ажиглалт хийж байна.

Тус хорооны тэргүүн, Элчин сайд Женнифер Браштай хэвлэлийнхэнд цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Хатагтай Женнифер Браш ярианыхаа эхэнд, Монголчуудад ийм чухал өдөр тохиож байгаад баяртай байна. Энэ чухал үйл явдал дээр ажиллахаар ирсэндээ сэтгэл өндөр байна. Иргэд өөрсдийнхөө сонгох эрхийг эдэлж байгааг хараад сэтгэл хөдөлж байна гэж тодотголоо.

Тэрбээр үргэлжлүүлэн "Манай сонгууль ажиглах хороо тавдугаар сарын 20-нд МУ-ын засгийн газрын урилгаар ирсэн. Урт хугацааны ажиглагчид маань монгол улсын нутаг дэвсгэрээр тарж ажиллаж байна. Бид сонгуулийн дүрэм журамтай танилцаж, сонгогчдын бүртгэл хэрхэн явдаг үйл явцтай танилцсан. Манай мэргэжилтнүүд ийм чиглэлээр орон нутагт ажиллаж байгаа. Маргааш бид урьдчилсан дүгнэлт мэдээллээ танилцуулах болно.

Энэ долоо хоногоос манай хамтын ажиллагааны бусад улс орноос 150 гаруй ажиглагчид ирсэн. Биднээс нийт 200 ажиглагч өнөөдөр ажиллаж, сонгуулийн хэсгийн хороогоор явж хэдэн зуун тайлан хүлээж аваад тайлангаа хийнэ. Энэ бүхнээс нэгтгэсэн дүгнэлт гарна. Өнөөдөр ажиллахаас гадна цаашид нэлээд хэд хоног сонгуультай холбоотой үргэлжлэх үйл явцууд үргэлжлүүлэн ажиллана. Жишээ нь, гомдол саналыг жилийн турш хүлээж авна гэсэн учраас тэр хугацаанд ажиллана л гэсэн үг.

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага нийт 57 улсаас бүрддэг. Сонгууль болгон өөрийн гэсэн түүх бүтээж, онцлогтой байдаг. Монголын энэ удаагийн сонгууль гишүүдийн тоог их хэмжээгээр нэмсэн учраас нийгмийн олон төлөөлөл гарах болов уу, эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэх болов уу гэж харж байна" гэлээ.

ШУУД ДАМЖУУЛАЛТ:

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button