Улс төрийн мэдээ

У.Хүрэлсүх: Төрт улсаа төвшитгөж, парламентаа эмхэтгэх сонгуульдаа идэвхтэй оролцоорой

УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр /2024.06.28/ 07.00 цагаас орон даяар эхэлсэн.

Харин 11.00 цагт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сонгуульд саналаа өглөө. Тэрбээр 48-р сургууль дахь санал авах байранд гэргийн хамт саналаа өгөөд, ард иргэдэд хандан үг хэллээ.

Тэрбээр "Ард иргэддээ энэ өдрийн мэндийг хүргэе.

1992 оноос хойш ес дэх удаагийн сонгуулиа хийж байна. Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ой ч давхцаж буй. 100 жилийн өмнө бид хамжлагат ёсыг халж байсан.

Энэ удаагийн УИХ-ын сонгууль 126 гишүүн сонгох онцлогтой. Холимог тогтолцоог хэрэгжүүлж буй. Бүсчилсэн хөгжлийн бодлогоор, бүс бүсэд нэр дэвшсэн нь манай улсын хөгжилд их тустай.

Мөн хамгийн олон бие даагч нэр дэвшиж, хамгийн олон нам эвсэл оролцож буй онцлог бий.

Төрт улсаа төвхнүүлэх энэ үйл ажиллагаанд иргэн бүр оролцох хэрэгтэй. Үүнээс хойш сууж болохгүй, эрх үүргээ биелүүлэх ёстой. Төрийн эрх мэдэл ард түмний гарт. Иймээс ард түмэн сонгох эрхээ эдлэхийг уриалъя.

Төр түвшин, шашин тунгалаг, дэлхий амгалан байх болтугай" гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Залуучууд үндэсний хувцасаа өмсөж сонгуулиа хүндэтгэлтэй өгч байна өө

Холбоотой мэдээ

Back to top button