Улс төрийн мэдээ

АН-ын дарга Л.Гантөмөр: Өнөөдөр зурхайд эв эеийг сахихад сайн гэж буусан

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр 2024 оны ээлжит УИХ-ын сонгуульд Сүхбаатар дүүргийн аравдугаар хэсгийн хороонд очиж саналаа өглөө.

Тэрбээр "Улаанбаатар  хотод сэрүүхэн сайхан өдөр тохиож байна. Иргэд, залуучууд сонгуульдаа ирц өндөртэй оролцож байгааг харах сайхан байна. Өнөөдөр эв эеийг сахиж, гэрээ хэлцэл хийхэд сайн өдөр гэж зурхайд буусан. Сонгуулийн саналын дүн Монгол төрийн ажилд бидний дэвшүүлсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд асар чухал дүн гарна гэдэгт итгэлтэй байна.

Сонгууль болгоноор орой 22.00 цаг дөхөхөөр  саналаа өгөх иргэдийн оочер үүсдэг. Энэ байдал дахин давтагдахгүй байгаасай гэж бодож байна. Бүгдээрээ сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж уриалж байна. Залуучууд итгэлтэйгээр саналаа ирж өгөөсэй гэж хүсэж байна. Таны өгсөн санал тусгалаа олж, үр дүнгээ өгнө. Сонгуулийн дараа төр засгаа эмхлэн байгуулж, улсынхаа наадмыг хийнэ.

Түмэн олондоо сайхан наадахын ерөөлийг өргөж байна. Мөнх хөх тэнгэр миний Монголыг ивээх болтугай" гэлээ.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ардчилсан засаглал тогтоосой

Зочин
Зочин

Сайхан бас зорилготой үг хэлсэн байна, харин данх маань зоригийн хэргээ л ярьсаар явна шүү. Яамаар ч амьтан юм бэ бүү үзэгд.

иргэн
иргэн

х

Зочин
Зочин

Nyalh amragaa songoj chadsangui de AH ats min

иргэн
иргэн

Манайх АН нам бол буруу нам.эх орондоо хэрэгтэй янз бүрийн юмыг хятад улсруу зарсан.Хаа сайгүй Герман улсын архи хятадын байхан наймаа авчирч зардаг их байсан .7сарын1 д Элбэгдорж Батзандан Б.Жаргалсайхан маш муу хиисэн.

Холбоотой мэдээ

Back to top button