Улс төрийн мэдээ

АН Сант суманд амиа алдсан гишүүнийхээ гэр бүлд хоёр өрөө байр өгнө

Өвөрхангай аймгийн Сант сумын Ардчилсан Нам (АН)-ын дарга Б зургаадугаар сарын 16-нд бусдын гарт амиа алдсан. Тодруулбал, Монгол Ардын Нам(МАН)-ын ухуулагчаар ажиллаж байсан О гэгч эл хэргийг үйлдсэн.

Эл хэрэгтэй холбогдуулан Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар (ЗГХЭГ)-ын дарга Д.Амарбаясгалан "Өвөрхангай аймгийн Сант суманд 2024 оны зургаадугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө хүний амь нас хохирсон эмгэнэлт явдал гарсанд талийгаачийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна. Энэ гэмт хэрэгт холбогдон шалгагдаж буй иргэн П.Отгонбаатар нь УИХ-ын нэгдүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Г.Сайханбаярын штабтай гэрээ байгуулан ухуулагчаар ажиллаж байсан тул Г.Сайханбаярт ёс зүйн хариуцлага хүлээлгэж, нэр дэвшигчээс эргүүлэн татах улс төрийн шийдвэрийг МАН-ын сонгуулийн төв штабаас гаргасан болно. Хуулийн хяналтын байгууллагуудын холбогдох дүгнэлт гартал эрдэнэт хүний амь нас эрсэдсэн асуудлыг улс төржүүлэхгүй байхыг улс төрийн бусад нам болон нэр дэвшигчдэд уриалж байна" гэх шийдвэрийг танилцуулсан.

Гэвч Г.Сайханбаяр хуулиараа намайг эгүүлэн татах боломжгүй хэмээн мэдэгдэж, сонгуулийн үйл ажиллагаандаа оролцсоор яваад дуусгасан. Мөн тухайн үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ардчилсан намын байранд очиж эмгэнэл илэрхийлж, намын дарга Л.Гантөмөр талийгаачийн гэрт нь очсон.

Тэгвэл өчигдөр /2024.06.28/ УИХ-ын сонгуулийн дүн гарсны дараа Ардчилсан намаас мэдээлэл хийж намын дарга Л.Гантөмөр талийгаач Б-д “Чингис хаан” одонг нөхөж олгох, ар гэрт нь хоёр өрөө байр өгөх шийдвэр гаргаснаа зарласан юм.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

,????

Хөдөөний ард
Хөдөөний ард

Энэ тойргийн МАН-ын нэгэн ухуулагч, хэдэн төлөг зарж Приус авсандаа хөөрөөд,дээр нь бас намаараа халуураад , худ ургийн хүнээ өшиглөж алаад, тойрог тоо МАН-ыг давхар өшиглөөд алчихаваа, хөөрхий.
Ингээд энэ тойрог цэнхэртжээ !

Зочин
Зочин

Zolguigeer amia aldval chingis haanii odongoor shagnadgiimuu? Oron nutagtaa amidraad bolood baigaa ulsiin niisleld avchirch bas yahnav? tenegtej ohiimaa

Zochin
Zochin

AH mungu gej yu baihav, tatvar tulug, handivlagchid shuu. Hezee yalgaj salgaj yum oilgodog boloh ve

Холбоотой мэдээ

Back to top button