Шинэ 126 гишүүнд үнэмлэх олгож, МАН-ын УЗ хуралдана

2024 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан парламентын шинэ 126 гишүүнд өнөөдөр СЕХ-ноос үнэмлэх гардуулна.
УИХ-ын гишүүний үнэмлэх гардуулсны дараа Ерөнхийлөгчийн зарлигаар анхдугаар чуулганыг товлон, хуралдуулдаг.
2020 оны УИХ-ын сонгуулийн дараа, зургадугаар сарын 29-нд УИХ-ын гишүүний үнэмлэх гардуулж, маргааш нь буюу зургадугаар сарын 30-нд анхдугаар чуулган хуралдаж байв.
УИХ-ын тухай хуулиар, анхдугаар чуулганаар:
- УИХ-ын гишүүд тангараг өргөж
- УИХ-ын даргаа сонгож
- Ерөнхий сайдаа томилж
- Засгийн газрын шинэ гишүүдтэй танилцдаг.
Иймд анхдугаар чуулганаас өмнө эрх баригч нам УИХ-ын дарга, Засгийн газрын шинэ бүтцээ дотооддоо тохирох ёстой.
Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ үргэлжлүүлэн ажиллах нь тодорхой болсон.
Энэ дагуу өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдах чигтэй бөгөөд цаг тодорхой биш байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх долдугаар сарын 3-нд ШХАБ-ын уулзалтад оролцох тул анхдугаар чуулган маргааш болох хүлээлттэй байгаа юм.
М.ТЭНГИС












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.