Улс төрийн мэдээ

АН-ын генсекээр Н.Ганибалыг томилно

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн асан Н.Ганибалыг томилох тохиролцоонд хүрчээ.

АН 2024 оны УИХ-ын сонгуулиар 42 суудал авсан ч олонх болоогүй. Иймд АН үүнийг өөрсдийн дотоод дүрмээр ялагдал гэж үздэг. Харин намдаа ялалт авчраагүй дарга огцордог.

Энэ утгаар Л.Гантөмөрийг өдгөө намын даргаас буух ёстой гэсэн дотоод зөрчил хөдөлж эхлээд буй. Гэхдээ намын дарга үргэлжлүүлэн ажиллах, алдаагаа засах хүсэлтэй байгаа бол энэ саналаа хэлэлцүүлэх гарц АН-ын Үндсэн дүрэмд бий.

Ерөнхий чигээр бол Л.Гантөмөрийг АН-ын дарга хэвээр үлдээх сонирхол дийлж байна. Гэхдээ сонгуульд АН-ын генсекээр ажиллаж орсон Э.Одбаярыг явуулах аж. Оронд нь УИХ-ын сонгуульд ялалт байгуулж чадаагүй Н.Ганибалыг томилох замаар, тодорхой бүлэглүүдийн эрх ашгийг тэнцвэржүүлэх тохироо яригджээ.

АН-ын генсек буюу Ерөнхий нарийн бичгийн даргыг Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар томилж, батламжилдаг.

М.ТЭНГИС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

ХҮҮШЭЭ ТЭР ХҮНИЙ ГАЗАР ГҮНИЙ НУТАГТ МАШИН ЧАНГА СИГНАЛДАХААР ДАВХИЙТЭЛ ЦОЧООД БАРАГ Л ҮЛЭГ ӨВЧТЭЙ БОЛЦОН МАНАЙ ЭЛБЭГЭЭ АГААГ ЯАХ ГЭЖААГААН. ЭСВЭЛ ЭЛБЭГЭЭ МААНЬ АНУ н ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ҮЗЭХ ГЭЖААГАН БОЛОВ УУ? МАН ЭНЭ НӨХӨРИЙГ С.ЗОРИГИЙГ ЗАХИАЛАГ ӨГӨН НУХУУЛСАН ГЭДГИЙГ БАРАГ БАТАЛЦАН БУС УУ? ГҮЙЦЭТГЭГЧЭЭ ЭНЭ АЛЬ ХЭДИЙН НУХЦАН Л ДАА ЭЛБЭГЭЭГ АЦАР МАНАЙ НАМБАР АХЫН БАЯСАГЛАНТАЙГААР ХОРИГДОЖ БАЙСАН ТӨВ АЙМГИЙН МӨРДӨНД ШАА БЫСДАГ

Зочин
Зочин

Зөв хүнээ сонгох нь дээ. Н.Ганибалтай АН урагшлан өөдөлж, улс орноо цэцэглүүлэн хөгжүүлэх юм байна. АН-д итгэх цаг ирлээ.

Зочин
Зочин

Одоо АН Гантөмөрөөс салсан нь дээр дээ.

Зочин
Зочин

АН ядарчээ. Ялагдсан Ганнибал бол хэлгүй Королла гэсэн үг

Зочин
Зочин

Ха ха арчаагүй новшнууд

Холбоотой мэдээ

Back to top button