Улс төрийн мэдээ

МАН-ын УЗ: Д.Амарбаясгаланг УИХ-ын даргад нэр дэвшүүлэхийг хэлэлцэн дэмжлээ

МАН-ын Удирдах зөвлөл 08.30 цагаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ажлын өрөөнд хуралдсан.

Хуралдаанаар, шинэ парламентыг удирдах УИХ-ын даргад Д.Амарбаясгаланг нэр дэвшүүлэхээр санал нэгдсэн байна.

Д.Амарбаясгалан өдгөө ЗГХЭГ-ын дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг зэрэг хашиж буй. Хэрэв түүнийг УИХ-ын гишүүдийг олонх дэмжвэл, энэ хоёр албан тушаалаа өгнө.

Мөн 10.00 цагаас шинэ парламентын анхдугаар чуулган болно. Үндсэн хуулиар, анхдугаар чуулганаар УИХ-ын дарга, дэд дарга нарыг сонгож, шинэ сайд нартай танилцдаг. Өнөөдөр сайд нарын асуудлыг хэлэлцэж, багтах эсэх нь тодорхойгүй байна. Учир нь МАН сөрөг хүчнүүдтэй хамтарсан Засгийн газар байгуулах эсэхээ эцэслээгүй.

Ташрамд, УИХ-ын тухай хуулийн 12-р зүйлд:

12.1.Энэ хуулийн 11.1-д заасан нам, эвсэл (парламентад олонх болсон, сэтг.) Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлнэ.

12.3.Улсын Их Хурлын даргыг хэлэлцүүлэггүйгээр сонгох бөгөөд гишүүн саналаа илээр гаргаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дэмжсэн бол Улсын Их Хурлын даргыг сонгох тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцно.

12.4.Нэр дэвшигч нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авч чадаагүй бол энэ хуулийн 12.1, 12.2-т заасны дагуу өөр гишүүний нэрийг дэвшүүлж сонгоно гэж заасан.

МАН-ын УЗ-ийн хуралдаан завсарласан бөгөөд эргээд үргэлжлүүлэн хуралдах аж.

М.ТЭНГИС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Яах аргаггүй нүүрсний хулгай ч хүчтэй юмаа. Аргаггүй их мөнгөтэй бна даа энэ хулгайч.

Зочин
Зочин

Занданшатараас мэдлэг, чадвар, туршлагаар хол дор, намын аппаратчин, нүүрсний хулгайн хамсаатан энэ нөхөр парламентыг зангидаж чадахгүй болов уу

Холбоотой мэдээ

Back to top button