Улс төрийн мэдээ

Нэг дороос: УИХ-ын даргаар Д.Амарбаясгаланг сонгосноор анхдугаар чуулган түр завсарлалаа

2024 оны УИХ-ын сонгуулиар бүрдсэн 126 гишүүнтэй шинэ парламент анхдугаар чуулганаа хийж байна.

НЭМЭЛТ: 13.56 цаг

УИХ-ын даргаар Д.Амарбаясгалангаар сонгох тогтоолыг 121 гишүүний саналаар баталснаар анхдугаар чуулган түр завсарлалаа. Үдээс хойш хуралдаан үргэлжлэх юм.

Харин тогтоолын төсөлд холбогдуулан УИХ-ын нэг гишүүн санал хэлсэн нь Х.Тэмүүжин байв.

Тэрбээр "Ямар ч хэлэлцүүлэггүй гар өргөх дэг хийсэн байна. Шинээр бүрэлдэж буй парламент өмнөх жаягаас өөрөөр шийдэх эрх чөлөөтэй байх ёстой. Үүнийг бодно биз.

Таван зүйл хэлэхийг хүсэж байсан юм.

УИХ-ын дарга парламентат ёсыг бэхжүүлэх Үндсэн хуулийн гол багана. Мөртлөө ҮАБЗ-д орж, парламентаас гадуур эрх мэдэл эдэлдгийг зогсоох ёстой. ҮАБЗ Ерөнхийлөгчөөр удирдуулж, парламентаас төлөөлөл орох бол ХЗБХ, АБГБХ-ны гишүүн орох нь зөв. Хоёрт, тусгай хяналтын дэд хорооны чиг үүргийг сайжруулахгүй бол гүйцэтгэх ажил гадаад бодлогын асуудал шиг гадуур өнгөрдөг болсон байна. Тийм учраас энэ удаагийн УИХ үнэхээр хүний эрхийн асуудалд анхаарна гэвэл иргэний хамгааллын энэ асуудлыг дотоод хяналт руу шилжүүлээсэй. Ямар ч парламент гүйцэтгэх эрх мэдэлтэйгээ холилдож суудаггүй. Төрийн ордноос Засгийн газраа гаргана гэдэгт итгэж байна. Эвслийн Засгийн газар байгуулна гэж ярьж байна. Ингэвэл парламент суларна. Одоо хяналтаа сайжруулъя. Ямар ч тохиолдолд аудит, ХЭҮК зэрэг байгууллага хяналтаа хараат бусаар тавьдаг байя. Мөн авлигатай тэмцэх ёсыг парламентаас эхлүүлэх ёстой. Парламент авлигаас ангид байх зарчмыг үлгэрлэнэ гэдэгт итгэж байна" гэлээ.


НЭМЭЛТ: 13.28 цаг

УИХ-ын гишүүд тангараг өргөж дууссаны дараа дараагийн хэлэлцэх асуудалд орлоо.

Үүгээр УИХ-ын даргад УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланг нэр дэвшүүлж буй тогтоолыг танилцууллаа.

Санал хураахад 126 гишүүнээс таван гишүүн татгалзав. Улмаар дийлэнх олонх дэмжсэн тул УИХ-ын даргаар Д.Амарбаясгаланг сонгож, холбогдох тогтоолыг баталлаа.


ЭХЛЭЛ: 10.20 цаг

Анхдугаар чуулганыг хамгийн ахмадаар УИХ-ын гишүүн Д.Рэгдэл удирдаж байна.

Мөн чуулганыг нээж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлсэн. Дараа нь СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран УИХ-ын сонгуулийн үйл явцыг тайлагнаж, 126 гишүүнийг танилцуулав.

Одоо 126 гишүүн УИХ-ын гишүүний тангарагаа тус бүр өргөж байна.


ШУУД ДАМЖУУЛАЛТ:

ШУУД: 126 гишүүнтэй УИХ-ын анхдугаар чуулган эхэлж байна

ШУУД: 126 гишүүнтэй УИХ-ын анхдугаар чуулган эхэлж байна

Posted by Eguur News on Monday, July 1, 2024

ФОТО:

ШУУД ДАМЖУУЛАЛТ, ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.ЭРДЭНЭБАЯР
СЭТГҮҮЛЧ П.УРНАА, М.ТЭНГИС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

ЗА АМЖИЛТ ХҮСЭХЭЭС ӨӨР ЯАХ ВЭ? МАНЬДАА НОЁН БОЛЧИХГҮЙ БИДНИЙХЭЭ АСУУДЛЫГ ЯВ ЦАВ ШИЙДЭЭД ЯВНАА ГЭЖ НАЙДЬЯ МАНАЙ ХОШИН УРЛАГИЙХНИЙГ АЖЛЫГ Л БҮҮ БУЛААГААРАЙ

MAN gishuun
MAN gishuun

Ariunzaya Bulgantuya 2 mini, emee nar shig haragdaj bna, bieiin tamir hii, arhi tamhia bolitsgoo, arai l bolchijee

Зочин
Зочин

Гишүүд хуулийн хариуцлага хүлээнэ гээд л тангараг өргөдөг, гэвч тангарагаа зөрчсөн гишүүд хуулийн хариуцлага хүлээхгүй чимээгүй өнгөрдөг биз дээ? Тийм байж ингэж сүржигнэн тангараг өргөх ёслол хийгээд юу хийнэ дээ! Бараг л шоу юм биш үү!

Иргэн
Иргэн

Энхбаяр хууль зүй яамны сайд Адимрал ХХК -аар дамжуулан нүүрсны хэрэгт холбогдсон гээд бсан Нүүрэсчин их хурлын даргатай болжээ!!!@

Холбоотой мэдээ

Back to top button