Хойд Солонгос: АНУ, Хойд Солонгос, Япон Азийн НАТО үүсгэж байна

АНУ, Хойд Солонгос, Япон улс өнгөрсөн долоо хоногт Зүүн Хятадын тэнгист гурван өдрийн турш хамтарсан цэргийн сургуулилт хийсэн юм.
Хойд Солонгос тэрхүү сургуулилтыг шүүмжилж, ийм сургуулилт явуулж байгаа нь гурван улсын харилцаа НАТО-гийн Азийн хувилбар болтлоо хөгжсөнийг харуулж байна гэжээ.
Төрийн өмчит “KCNA” телевиз Пёняны Гадаад хэргийн яамны гаргасан мэдээллийг ням гарагт /2024.06.30/ нийтэлсэн байна. Тус мэдэгдэлд “Бид БНАСАУ-ын эсрэг өдөөн хатган, цэргийн хүчээрээ сүрдүүлж байгааг эрс зэмлэн буруушааж байна” гэсэн юм.
Мөн “АНУ-Япон-БНСУ-ын харилцаа нь НАТО-гийн Азийн хувилбар шиг боллоо. АНУ болон түүний дагалдагчдын цэргийн эвслээ бэхжүүлэх алхмуудыг БНАСАУ хэзээ ч зүгээр хараад суухгүй” хэмээжээ.
Пүрэв гарагаас /2024.06.27/ бямба гарагийн /2024.06.29/ хооронд үргэлжилсэн тус цэргийн сургуулилтад АНУ-ын цөмийн хөдөлгүүрт, нисэх онгоц тээвэрлэгч Теодор Рузвельт оролцосон юм.
“Freedom Edge” нэртэй тэрхүү сургуулилтыг Хойд Солонгос зэвсгийн туршилт хийсний улмаас Солонгосын хойгт хурцадмал байдал үүссэнтэй холбогдуулан гурван улс цэргийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэх зорилготой явуулжээ.
Эх сурвалж: Al Jazeera
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Yu l bicheed bnadaa, garchigaasaa awhuulaad medeenii aguulgadaa iim aldaa gargaj l bdag
Ганц нүүр мэдээлэлд улс орны нэр сольчих юм аа. Ойлгох гэж зовлоо шт.