УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Улстөрчдийн улстөрч хүүхдүүд

126 гишүүнтэй парламентад хэд хэдэн улстөрчийн хүүхдүүд орж иржээ. Өмнөх парламентад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Э.Батшугар нар сууж байсан бол энэ удаад дөрвөн хүн нэмэгдсэн байна.

УИХ-ын 6-р тойрог буюу Хэнтий, Дорнод, Сүхбаатарын долоон мандатын нэгийг АН-д авчирсан нэр дэвшигч Ш.Бямбасүрэн. Тэрбээр УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаярын хүү. Дорнод аймгийн болон Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан. 1988 оных бөгөөд АНУ-д ахлах сургуулиа дүүргэж, эдийн засгийн чиглэлээр суралцан Англи, Австралийн их сургуульд бакалавр, магистраар төгссөн.

"Фортуна" Н.Батбаярын охин Б.Жаргалан Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр 2016 оноос эхэлж ажиллан улстөрд орох бэлтгэлээ эрт базаасан. Түүний аав парламентад гурван удаа сонгогдохын сацуу Эдийн засаг, хөгжлийн дэд сайдаар ажилласан байв. Жаргалангийн хувьд АНУ-д боловсрол эзэмшсэн.

А.Ариунзаяа Ерөнхий сайдын ажлын албаны дарга, МАН-ын нарийн бичгийн дарга, ХНХ-ын сайп зэрэг албан тушаалууд хашиж байгаад УИХ-ын гишүүн болов. Түүний өвөө П.Жасрай 1992-1996 онд УИХ-ын гишүүн, Ерөнхий сайдаар, 1996-2004 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан юм.

Р.Гончигдоржийн охин Г.Уянгахишиг ХҮН намын УЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаад УИХ-ын гишүүн болов. Түүний аав Р.Гончигдорж 1992-2016 он хүртэлх хугацаанд зургаан удаа УИХ-ын гишүүнээс сонгогдсон. УИХ-ын дэд дарга, АН-ын дарга зэрэг улстөрийн томоохон алба хашиж байсан.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочинvv
Зочинvv

ene lalruud bugd zailah yostoi shuu. temuulen aaw ulsaas ch 1 gulgisan daaa

Зочин
Зочин

Ардчилалын өлгий америк ахаа дуурайж удам дамжсан дарга сайдтай байх нь маш зөв. Хүрэлсүх Гантөмөр Банглдэш нарын хүүхдүүд дараагийн ерөнхийлөгч ерөнхий сайд УИХ ын гишүүн болоорой. Одооноос сайн бэлдэж хичээгээрэй.

иргэн
иргэн

АМЖИЛТ ОХИД ХӨВГҮҮДЭЭ ТА НАР ЧАДНАА ЦЭГЦ ШУДРАГА БАЙГААРАЙ БАТБАЯРЫН ОХИН ЧИ ААВ ШИГЭЭ ОРДОНД СОГТУУ НАЙГАЖ БОЛОХГҮЙ ТЭГЭХГҮЙ ГЭЖ НАЙДЬЯА

zochin
zochin
Reply to  иргэн

Харин тиймээ сонин охин байсан ярьж байгаа нь бага зэрэг худ ч юм шиг .

Зочин
Зочин

Хамаатнууд олон байгаа. Хүрэлсүхийн дүү Отгонбаяр, М.Энхболдын үeэл дүү Ундраа, Чойжилсүрэнгийн үeэл дүү Түвшин, Жасрай гуайн охин бас бэр нь жагсаалтаар орсон гэх мэт

zochin
zochin

Батбаярын охиноос бусад нь ямар хэмжээний боловсролтой залуус байгаа гэж найдаж байна гэвч үйлдэл ажил 2-ыг нь л харах үлдлээ Ариунжаргал сайд байсан болж байна Шугар бас болж байна

Зочин
Зочин

Сахал Билэгтийн дульдраа хүү наад хэл амаа эмчид үзүүлж засуулах хэрэгтэй бн, тэрбумтан гээ биз дээ өсөгсөн эцэг наамбарвааны төрөөс гусцан мөнгөний багаахан хэсэг нь үү? Түүнээс энэ хүүд ямар юмных нь мөнгө байхав дээ

Зочин
Зочин

Ганзоригийн Тэмүүлэн эднийхэн хошногны паразит цагаан хорхой шиг амьдардаг новшнууд даа. Яаж сонгочихвоо.

Gangaa
Gangaa

fotunii yltanii ohin l iluu ym , bas aav shigee baahan mungu husaad unuu gazar horigdoh bolhoor zurh muu geed , haalgadaad bh ym uu ? uur ene ulsad yu hiih ym ? shunliin har virus !

Холбоотой мэдээ

Back to top button