Нийгэм мэдээ
Кенийн парламентыг эсэргүүцсэн жагсаалын үеэр 39 хүн амиа алджээ

Бүгд Найрамдах Кени Улсын нийслэл Найроби хотод иргэд парламентын шинэ татварын саналыг эсэргүүцэн жагсаал зохион байгуулж байгаа. Тэгвэл тайван үргэлжилж байсан жагсаал хурцадмал байдалд шилжиж, иргэд парламентын ордон руу дайрч орон гал тавьсан байна. Мөн эсэргүүцлийн жагсаалын үеэр жагсагчид хууль, хүчний байгууллагынхантай мөргөлдсөний улмаас 39 хүн амиа алдаад байгаа талаар тус улсын Засгийн газар мэдээлжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.