УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Монгол, Орос, Хятад гурван улсын Гадаад хэргийн сайд нар уулзлаа

Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо 2024 оны 7 дугаар сарын 3-4-ны өдрүүдэд зохиогдож буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И нар 2024 оны 7 дугаар сарын 3-ны өдөр гурван улсын Гадаад хэргийн сайд нарын уулзалтыг хийв.

Гурван улсын төрийн тэргүүн нарын нэгдсэн ойлголцолд хүрсэн ажлуудлыг үргэлжлүүлэн идэвхтэй урагшлуулахаа Гадаад хэргийн сайд нар дахин нотолж, Монгол, Орос, Хятадын эдийн засгийн хөтөлбөрийн хэрэгжүүлэлтийг эрчимжүүлэх талаар хэлэлцэж, эрчим хүч, байгаль орчин, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов.

Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийг амжилттай зохион байгуулсанд Орос, Хятадын Гадаад хэргийн сайд нар баяр хүргэж, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүх чиглэлд хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Олон улс, бүс нутгийн харилцааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.

undefined
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
7 сар 4, 2024 15:21

МАШ САЙН ОДОО БҮГДЭЭРЭЭ АЛИВААД ЭЕРЭГ ХАНДЛАГАТАЙ БАЙЦГААЯ МОНГОЛЫН ГАДААД БОДЛОГО ИХ САЙН ҮР ДҮНТЭЙ БАЙГАА АМЖИЛТ ХҮСЬЕ.МОНГОЛЧУУД ОДОО БАГА ОВРЫН ПУТИНЫ АМАЛСАН АТОМЫН СТАНЦЫГ БАРИУЛААД АВАХ ХЭРЭГТЭЙ ХЭРЭГЛЭЭ ӨСӨН НЭМЭГДЭХИЙН ХИРЭЭР ЦАХИЛГААНЫ ҮНЭЭ БУУЛГААД АВЧИХВАЛ УЛС ОРНЫ ХӨГЖИЛД БОДИТОЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛЖ БАЙГАА НЬ ТЭР ШҮҮ.ТЭР СТАНЦЫН ДАРГААРАА НАСААРАА ЦАХИЛГААНЧИН ХИЙСЭН МАНАЙГ ТАВЬЧИХВАЛ БҮҮР БАШИЙЛАА

Холбоотой мэдээ

Back to top button