АНУ-д хэрэглээний үнийн индекс дөрвөн жилд анхны удаа буулаа

АНУ-д бензин үнэ буурч, түрээсний төлбөр тогтворжиж байгаа тул тул хэрэглээний үнийн индекс сүүлийн дөрвөн жилд анхны удаа багасжээ.
Хэрэглээний үнийн индекс нь инфляцыг тооцоход ашигладаг хэмжүүр юм. Тодруулбал хэрэглээний үнийн индекс зургаадугаар сард тавдугаар сартай харьцуулахад 0.1 хувиар буурсан байна.
Харин тавдугаар сард өмнөх сартай харьцуулахад тус индекс өөрчлөгдөөгүй юм.
Өнгөрсөн сард ийм бууралт ажиглагдсан нь АНУ-ын Холбооны нөөцийн сан есдүгээр сард бодлогын хүүгээ бууруулахад нааштай мэдээ болж өглөө.
Хэрэглээний үнийн индекс буурсан нь АНУ-д бензиний үнэ 3.8 хувиар багасаж, түрээсийн төлбөрийг багтаадаг байрны зардал тавдугаар сард 0.4, зургаадугаар сард 0.2 хувиар өсөж тогтворжиж байгаатай холбоотой юм.
“FWDBONDS”-ийн ахлах эдийн засагч Кристофер Рупки “Төв банк инфляцтай тэмцэж бодлогын хүүг олон удаа бууруулсны эцэст хонгилын үзүүрт гэрэл үзэгдэж байна” гэжээ.
-Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.