ОХУ-ын шадар сайд Японтой эзэмшлийн маргаантай аралд очив

ОХУ болон Японы хооронд эзэмшлийн маргаантай хэд хэдэн арал байдаг. ОХУ-д үүнийг Курилын арлуудын маргаан гэдэг бол Японд Умард нутаг дэвсгэрийн маргаан гэдэг юм.
Тэдгээр арлуудын нэгт нь ОХУ-ын Шадар сайд Юрий Трутнев баасан гарагт /2024.07.12/ очсон байна. Тус арлыг ОХУ-д Итуруп гэдэг бол Японд Эторофү гэж нэрлэдэг.
Трутнев энэхүү айлчлалаа ОХУ, Японы харилцаа Украины дайны улмаас хурцадмал байдалд орсон цаг үед хийв.
Японы Гадаад хэргийн яам энэ айлчлалтай холбогдуулан Токио дахь ОХУ-ын Элчн сайдын яаманд эсэргүүцлээ илэрхийлсэн байна.
ОХУ-ын Алс дорнод бүсийн хөгжлийн бодлогыг хариуцдаг Трутневтэй хамт Арктикийн хөгжлийн сайд Алексей Чечунков, Сахалин мужийн захирагч нар тус аралд айлчилсан юм.
Тэд орон нутгийн удирдлагуудтай хөрөнгө оруулалт татах арга хэмжээний талаар ярилцсан байна.
Итуруп (Орос), Эторофү (Япон) арлаас гадна Кунашир (Орос), Кунашири (Япон), Шикотан (Орос, Япон), Хабомай (Орос,Япон) арлууд дээр хоёр улс эзэмшлийн маргаантай.
Эх сурвалж: Kyodo News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Барууны новшнцудтай эрэгчин эмэгчнээ үзэх цаг болсон орос ялна
Монгол ялны үлдэгдэл
Даахгүй нохой булуу хураана гэгчийн үлгэр дөө. Сах�##�иныг хужаад нь буцаасан шигээ японд нь өгсөн дээр. Хэдий болтол энэ хэдэн арлаар нээнтэглэж япончуудын хошууг цорвойлгох юм бол доо
Курилын ар�##� угаасаа Японы газар нутаг ЗХУ эргүүлж өгнө гэсэн баримт байдаг. Орос өөрөө хөгжүүлж чадахгүй байж хүний газар нутаг буцааж өгөх хэрэгтэй
Margaan gej baihgui Japan dainii tulburt orsod shiljuulsen odoo erguulj abna gedeg bolohoos