Нийгэм мэдээ

АНУ-ын ТНБД Энтони Ж.Блинкен ирэх сарын 1-нд Монголд айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Эрхэмсэг ноён Энтони Ж.Блинкен 2024 оны наймдугаар сарын 1-ний өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт тус тус бараалхана. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен нар албан ёсны хэлэлцээ хийнэ.

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн даргын түвшинд Монгол Улсад 8 жилийн дараа хэрэгжүүлэх энэхүү айлчлал нь хоёр улсын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг улам бататган бэхжүүлэх, саяхан зохион байгуулагдсан Иж бүрэн стратегийн яриа хэлэлцээний үеэр ярьж тохиролцсон хамтын ажиллагааны асуудлуудыг үргэлжлүүлэн бодит үр дүнд хүргэхэд чухал ач холбогдолтой юм.

Эх сурвалж: ГХЯ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Цогягү
Цогягү
7 сар 27, 2024 14:03

Монгол чамаар дутав гэж Пөлeстины хүүхдүүдийг хядсан МУУ АЛУУРЧИН НУТАГ БҮҮ БУЗАРЛА САЙН САНАА ТЭЭЖ ИРЭЭГҮЙ ЧИ

Зочин
Зочин
7 сар 27, 2024 15:02
Reply to  Цогягү

Цогягү чи лав хужаа шоохууз бна даа, манай зочныг зүхэхийнхээ оронд чи өөрөө Хөх мөрний газартаа одсу гай !!

Зочин
Зочин
7 сар 28, 2024 13:23

АНУ дэлхийд ноёрхлоо �##�дах гээд бажиг а.вч байнадаа

Холбоотой мэдээ

Back to top button