Нийгэм мэдээ

Танилц: Ирэх наймдугаар сард цаг агаар ямар байх вэ

Цаг уур, орчны шинжилгээний газраас наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлвийг гаргасан байна. Наймдугаар сард баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан байх төлөв гарчээ.


Энэ сард агаарын дундаж температур баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн аймгийн нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан байх бол төв, зүүн, говийн аймгаар хур тунадас дунджаас ахиу орох төлөвтэй байгаа аж. Нэгдүгээр арав хоногийн дунд үеэс, хоёрдугаар арав хоногийн дунд үе хүртэл ихэнх нутгаар харьцангуй дулаан буюу өдөртөө 30 градус давж халах төлөвтэй байна. Хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар ус ихтэй аадар бороо орох магадлал өндөр гарчээ. Иймд томоохон голуудын сав дагуу суурьшиж байгаа малчид сэрэмжтэй байж, аялал зугаалгаар явж буй иргэд ус, мөндөр нөөлөг салхины аюулаас сэрэмжилж тухайн үеийн нарийвчилсан мэдээг цаг тухай бүрд авч байхыг Цаг уурын байгууллагаас зөвлөв.

Баруун аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар Олон Жилийн Дунджаас/ОЖД/ дулаан, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Нэгдүгээр болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–3 градусаар сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар ОЖД-аас градусаар дулаан байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Төвийн аймгуудын нутгаар: Нийт нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас Хөвсгөлийн баруун, Архангайн ихэнх хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсэж болзошгүй байна.

Зүүн аймгуудын нутгаар: Хэнтийн ихэнх хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар ОЖД–аас ахиу орох төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсэж болзошгүй байна.

Говийн аймгуудын нутгаар: Агаарын температур нийт нутгаар ОЖД–ийн орчим, хур тунадас нийт нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн дунд үед зарим газраар бороо, хоёрдугаар арав хоногийн дунд үе болон гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button