Нийгэм мэдээ

Бохир багажаар шүд авсан христийн эмнэлгийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

Эрүүл мэндийн яамнаас Хэнтий аймгийн Биндэр сумын иргэдэд “Агапе” христийн эмнэлэг БНСУ-ын эмч нартай хамтран тусламж, үйлчилгээ үзүүлэх явцад үүссэн нөхцөл байдалд хууль тогтоомжийн дагуу хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчилд үндэслэн дараах арга хэмжээг авчээ.

Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн комиссын 2024 оны долдугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар “Агапе” христийн эмнэлгийн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргаж, тус эмнэлэгт Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу мэдэгдэл хүргүүлжээ.

Мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн арга хэмжээ тооцож, эрх бүхий албан тушаалтны албан даалгавраар зөрчлийн үр дагаврыг арилгуулах хугацаатай үүрэг өгсөн байна.

Түүнчлэн тус сумын иргэдийн шүдний тусламж, үйлчилгээнд ашигласан багаж, материалаас дээж авч, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид шинжлүүлж байна.

Биндэр суманд шүдний тусламж, үйлчилгээнд хамрагдсан 52 иргэнийг эрүүл мэндийн үзлэг, гепатитын В, С вирус илрүүлэх шинжилгээнд хамруулж, аймгийн нэгдсэн эмнэлгийн нүүр амны эмчийн хяналтад авах, шүдний тусламжтай холбоотой үрэвсэл, буглаа зэрэг халдварын шинж тэмдэг илэрвэл эмчлэн эрүүлжүүлэх, мөн тэдгээр иргэдэд давтан шинжилгээг наймдугаар сарын сүүлийн 7 хоногт дахин хийхээр шийдвэрлэжээ.

“Агапе” христийн эмнэлэг нь Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн 43 иргэнд гемодиалезийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээтэй ажиллаж байгаа бөгөөд эдгээр иргэдийг өөр эмнэлгээр хүлээгдэл, чирэгдэлгүй үйлчлүүлэх арга хэмжээг авч байгаа юм.

Одоогийн байдлаар хяналт, шалгалтын үйл ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд аймаг, сум, багт явуулын тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эмнэлэг, эмнэлгийн мэргэжилтэн, гаднын байгууллага, сайн дурын ажилтнуудыг зөвшөөрөлтэй эсэх, үйл ажиллагаа явуулахдаа чанар, аюулгүй байдал, халдвараас сэргийлэх дэглэмийг мөрдөж заавар, журмын дагуу ажиллаж байгаа эсэхэд орон нутгийн эрүүл мэндийн байгууллага хяналт тавьж, явуулын тусламж үзүүлж буй байгууллага, эмч, мэргэжилтэнтэй хамтран ажиллаж байгаа тохиолдолд албан ёсны гэрээ байгуулах үүрэг өгчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
7 сар 30, 2024 12:25

ЯМАР ХАРИУЦЛАГАГҮЙ ЮМ БЭ? ИСУСЭЭ ШҮТДЭГ Л ЮМ БАЙГАА БИЗ ТЭР АУГАА БУРХНЫ НЭР БАРЬСАН ИЙМЭРХҮҮ ХУВЬСГАЛЫН УЛААН АЛИАЛАГЧ НАРТ МАШ ГОМДОЖ БАЙНА.МАНАЙ ЭХНЭР БИД ХОЁР МАНАЙ СУМАНД ИРЭХЭЭР НЬ БАЯРЛАЖ ОЧООД ҮЙЛЧЛҮҮЛСЭН ШҮДЭЭ АВАХУУЛСНААС ХОЙШ ЭХНЭРИЙН БООВНООС ЭВГҮЙ ҮНЭРТЭЙ ШИНГЭН ГАРЧ ЭХЭЛСЭН ХЭЛЭХЭЭР УЙЛААД БАЙДАГ.БИ БОЛ ШҮҮХДЭЛЦЭНЭ ЭНЭ МУУ ЛАЛАРУУДТАЙ ЯДАЖ БАЙХАД БИ ЭХНЭРЭЭ ӨДӨР БОЛГОН БАВДАГ МИНИЙ БООВ ОДОО САРИХАД ХОРСОНО БАЙНГА ХӨВЧРӨӨД БАЙХ БОЛЛОО БИ ХОТОД ИРСЭН ЭХНЭРЭЭ ДАГУУЛААД ШИНЖИЛГЭЭ ӨГСӨН ЖИНХЭНЭ ГАЧИН БОЛГОНОО ТЭР СОНГОСНУУДЫГ БИТГИЙ ЯВУУЛ АДИЛХАН ЭВГҮЙ ҮНЭРТ ШИНГЭН ГАРАГАЖ БАЙЖ САНАА АМАРНА МАШ ГОМДОЛТОЙ БАЙНА.МАНАЙ ЭХНЭР ӨӨР ХӨВҮҮНТЭЙ ОХОЛДОХ ЗАВ БОЛООГҮЙ ДЭЭ ОХОЛДЦЫН БОЛОВ УУ? АА МУУ СЭНДЭЭ БАВСАН ЮМ БОЛОВ УУ? ТӨӨРӨЛДӨӨД ЯВНА УУ? ПЯЗДУ ГЭЖ

Зочин
Зочин
7 сар 30, 2024 12:37

Аймгийн жижиг хурган дарга нар хорсоод Солонгос явах мөрөөдлийг маане бусниуллаа гээд эмчийн гэрээг цуц�##�ж хорсох вий. Үүнд яамнаас дээрээс хян�##�т тавьж ажиллах хэрэгтэй. Хөдөө эмч нар хэрэгтэй байхад ингэж зүрх сэтгэлээрээ ажиллаж байгаа хүнийг цаадуул чинь хавчих вий. Тэр эмчдээ тийм асууд�##� гарв�##� шууд дээшээ яам руу мэдэгдээрэй гэж хэлээрэй. Хамга�##��##�т бас хэрэгтэй шүү.

УВ иргэд
УВ иргэд
7 сар 30, 2024 16:17

Бүх христийн сүмийг хөөж гаргах хэрэгтэй

Зочин.байлдагч
Зочин.байлдагч
7 сар 30, 2024 17:32

Зөвөө.гэрээ цуцлах багадна.шоронд хатаа.дэндүү монголчуудыг доромжилж басаж бна.дэндүү хариуцлагагүй ажилжээ.

Холбоотой мэдээ

Back to top button