Нийгэм мэдээ

Пласидо Доминго: 65 жилийн замналд анх удаа Монголд дуулахдаа таатай байна

МУАЖ, дэлхийд данстай дуурийн дуулаач Э.Амартүвшин хамтарсан тоглолт хийнэ. Үүндээ дэлхийн алдарт Пласидо Домингог урьжээ.

Наймдугаар сарын 3-нд болох "Centennial Celebration" нэртэй уг сонгодог тоглолтод Пласидо Домингогоос гадна Фабио Сартори, Нина Минасиан нар дуулж, Гаэтано Ло Коко удирдана.

Тоглолтыг АПУ ХК ивээн тэтгэж байгаа аж.

Тоглолт 16.00 цагт, УДЭТ-т эхлэх ба Сүхбаатарын талбайд олон нийтэд шууд дамжуулж хүргэх юм байна.

Тоглолтын талаар алдарт дуучин Пласидо Доминго "Дуурийн урлагт хүчин зүтгэсэн 65 жилийн хугацаанд анх удаа Монголд тоглох гэж буй тул урилгыг хүндэтгэн хүлээж авсан.

Ялангуяа тэртээ 2012 онд Пласидо Домингогийн нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдаанд тэргүүн байр эзэлж байсан Э.Амартүвшин дуучин маань ер бусын онцгой авьяастай уран бүтээлч төдийгүй түүний хоолойн техник, ур чадварыг нэгэн тайзнаа мэдэрнэ гэдэгтээ туйлын их баяртай байна” гэж хэлжээ.

Харин МУАЖ Э.Амартүвшин "Амьд домог Пласидо Домингог эх орондоо авчрах мөрөөдөл маань биелж байна. Түүнийг Монгол үндэсний урлаг соёл, үзэсгэлэнт эх орныг минь мэдрээсэй гэж хүсэж байна" хэмээсэн байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 30, 2024 23:30

Ээ дээ тайзны болон үзэгчдийн орчны сахилга батыг дээд зэргээр сахиулах юм шүү дээ. Нүдний булай болцгоох вий.

Холбоотой мэдээ

Back to top button