Нийгэм мэдээ

45 болон 36 настай хоёр эрэгтэй голын усанд амиа алджээ

Өчигдөр /2024.07.30/ нийслэлд хоёр иргэн голын усанд живж амиа алджээ.

Тодруулбал,

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Монгол” шилтгээний урд “Туул” голд сэлэхээр 1 хүн ороод гарч ирэхгүй байна гэсэн дуудлагыг 07.30-ны өдрийн 16:49 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 15 км замыг туулан 17:27 цагт очиход иргэн Э /36 настай, эрэгтэй/ нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “Туул” голын усанд сэлэхээр ороод осолдсон байсан тул эрэн хайх ажиллагааг эхлүүлж “Монгол” шилтгээн гэдэг газраас “Маршалын гүүр” гэдэг газар хүртэл 15 км усаар завиар урсаж, “Хар усан тохой” гэдэг газар 4 метрийн гүнд 5 удаагийн шумбалт хийж, үр дүнд хүрээгүй тул 20:40 цагт зогсоосон. 07.31-ний өдрийн 07:00 цагт эхлүүлсэн.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, “Мандал-Овоо” 31 дүгээр гудамжинд тогтоол усанд эрэгтэй хүн живсэн тухай дуудлагыг 07.30-ны өдрийн 14:33 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 25 км замыг туулан 15:58 цагт очиход иргэн Э/45 настай, эрэгтэй/ нь 1.7 метр орчим гүнтэй тогтоол усанд живж нас барсан байсныг 10 минут ажиллаж цогцсыг гарган тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 31, 2024 10:45

бүгд л согтуу л биз дээ

иргэн
иргэн
7 сар 31, 2024 13:18

ХАТАН ТУУЛ ИЖИЙ МИНЬ СОГТУУ ХҮНД ИХ ДУРГҮЙ ЮМАА ДАА СОГТУУ НИНЖА НАР ТИЙШЭЭ БҮҮ ОЙРТ

Холбоотой мэдээ

Back to top button