Нийгэм мэдээ

Олимпын онцлох тамирчин Юсуф Дикечийн тухай

Олимпын хийн гар бууны төрөлд оролцсон Туркийн тамирчны зураг, бичлэг цахим сүлжээнд олны анхаарлыг татаад байна. Өдгөө 51 настай Туркийн хийн гар бууны тамирчин Юсуф Дикеч нэг гараараа буудахдаа нөгөө гараа халаасандаа хийн зогсож, “хэтэрхий мэргэжлийн” харагдсан түүнийг кинон дээр гардаг шиг тусгай ажилтан, тагнуулч ч байж болзошгүй гэх мэдээлэл онлайн платформуудаар гарч буй. Үүнтэй холбогдуулан дэлхий даяар шуугиан дэгдээгээд буй анхны олимпын наадамдаа оролцож байгаа Туркийн тамирчин Юсуф Дикечийг танилцуулъя

Тэрбээр 1994 онд Анкара дахь Жандармерийн цэргийн сургуульд сурчээ. Цэргийн сургуульд сурч, залуухан офицер болж гарч ирээд, Мардин хотод үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд тусгай албаны ажиллагаанд оролцдог байсан аж. Харин Юсуф Дикеч цэргийн ажлынхаа зэрэгцээ 2001 оноос буудлагын спортын төрлөөр хичээллэж эхлэн, гавьяаныхаа амралтад гармагцаа буудлагын тамирчин болсон түүхтэй нэгэн юм байна.

Мөн буудлагын спортын анхны амжилтаа 2007 оны Дэлхийн цэргийн наадамд гаргасан бөгөөд ойрын зайн буудлагын төрөлд оролцон мөнгөн медаль хүртжээ. Түүнээс хойш Юсуф Дикеч Туркийн Үндэсний шигшээ баг болон цэргийн шигшээ багийн бүрэлдэхүүнд давхар бэлтгэн тэмцээнд оролцох болсон гэнэ. 2013, 2016, 2018 онд Европын цом, 2014 онд дэлхийн аваргад түрүүлж, Туркийнхээ хийн бууны бүх рекордыг эзэмшиж эхэлсэн байна. Харин олимпын наадамд анх удаа оролцож буй “Парис-2024” наадам бөгөөд нүдний шил, чихний хамгаалалтгүйгээр нэг гараараа буудаж байгаа нь Юсуф Дикечийн өөрийнх нь онцгой буудлагын хэв маяг гэнэ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button