Нийгэм мэдээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөхөөр Г.Дашнямыг томиллоо

Нийслэлийн Засаг даргын Төр, хувийн хэвшлийн түншлэл хариуцсан зөвлөхөөр Ганзоригийн Дашнямыг өнөөдөр томиллоо. Ганзоригийн Дашням нь Англи улсын Лондон хотын “International University of America in London” сургуулийг Бизнесийн удирдлага мэргэжлээр төгссөн юм. Тэрбээр 2008-2014 онд “Жи Мобайл” ХХК-ийн Бизнес хөгжлийн газрын Гадаад харилцааны албаны туслах менежер, 2015-2017 онд “Магнай Трэйд” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан туршлагатай. Мөн тэрбээр 2023 онд “JET sharing Mongolia”-г үүсгэн байгуулсан юм.

Боловсрол:

  • 1990-1998 онд ОХУ-ын Москва хотод бага сургууль
  • 1998-2000 онд Монгол улсад ОХУ-ын Элчин сайдын яамны сургууль 
  • 2000-2004 Швейцар улсын Женев хотод дунд сургууль (College Du Leman)
  • 2004-2008 Англи улсын Лондон хотын “International University of America in London” сургуулийг Бизнесийн удирдлага мэргэжлээр төгссөн.

Ажлын туршлага:

  • 2008-2014 онд “Жи Мобайл” ХХК-ийн Бизнес хөгжлийн газрын Гадаад харилцааны албаны туслах менежер
  • 2015-2017 онд “Магнай Трэйд” ХХК-ийн гүйцэтгэх захирал
  • 2016 онд “Ulaanbaatar City FC” ерөнхийлөгч
  • 2017-2021 онд “Жи Мобайл” ХХК-ийн гүйцэтгэх захирал
  • 2017-2021 онд Монголын Туялзуур сэлэмний холбооны ерөнхийлөгч
  • 2017-2021 онд Монголын Олимпийн хорооны гишүүн
  • 2019-2021 онд Монголын Хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч
  • 2020 онд Монголын Жудо Бөхийн холбооны дэд ерөнхийлөгч
  • 2021 оноос “Жи Мобайл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга
  • 2023 онд “JET sharing Mongolia” ХХК-ийн үүсгэн байгуулагч
  • 2021-2022 онд НАМЗХ-ны УЗ-ийн гишүүн
  • 2022-2024 онд НАМЗХ-ны Дэд ерөнхийлөгч

2023 оноос Сүхбаатар дүүргийн намын хорооны Тэргүүлэгчээр ажиллаж байна. Тэрбээр өнөөдрөөс нийслэлийн Засаг даргын Төр, хувийн хэвшлийн түншлэл хариуцсан зөвлөхөөр ажиллана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 1, 2024 16:10

Хахаха. Энэ бид 2 юугаа зөвлөх юм болдоо.

Зочин
Зочин
8 сар 1, 2024 16:49

bvtehgui s#ak shdee ene ergvv yum

Ebe
Ebe
8 сар 1, 2024 17:05

Ulaan communist l#r bn daa

Зочин
Зочин
8 сар 1, 2024 18:50

За �######�аа луйварчид нь дарга гээд л

хачин
хачин
8 сар 1, 2024 21:17

За зөвлөөд бай даа.

Зочин
Зочин
8 сар 1, 2024 21:44

Хар тамхи татахыг зөвлөх үү

Зочин
Зочин
8 сар 2, 2024 08:17

Зөвлүүлж байгаа зөвлөж байгаа 2 ч таарч дээ. Цагаа болохоор гудамжны жингэр хүртэл МАН-ын үед зөөлөн сууд�##�д суух нь ээ

Холбоотой мэдээ

Back to top button