Нийгэм мэдээ

"Төв талбайгаас туузан хорхой илрээгүй, бичлэг дэх газар Монголд гэдэг нь тогтоогдоогүй"

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Сүхбаатарын талбайн дэргэдэх Централ тауэр барилгын арын туслах зам болон ойр орчмын зам талбайд туузан хорхой байна гэх мэдээлэл цахим сүлжээнд тархсан.

Уг мэдээллийн дагуу НЭМГ-ын холбогдох чиглэлийн улсын байцаагч 2024 оны наймдугаар сарын 4-ний өдөр төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхэд бичлэгт гарч буй нутаг дэвсгэр нь Монгол Улсын нутаг дэвсгэр гэж тогтоох боломжгүй байсан бөгөөд мэдээлэлд тусгагдсан зам талбайд бороо болон бохир усны тогтоол ус байгаагүй, зам талбай цэвэрхэн, туузан хорхой илрээгүй байна.

Өнгөрсөн жилийн өдийд мөн энэ төрлийн мэдээлэл цахим сүлжээгээр цацагдаж байсан бөгөөд хяналт шалгалт хийхэд нотлогдоогүй аж.

Иймд иргэд цахим сүлжээнд олныг түгшүүлсэн, үндэслэлгүй мэдээлэл түгээхгүй байх, хэрэв энэ төрлийн эрүүл ахуйн холбогдолтой, халдварт өвчин гарч болзошгүй эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн байгааг тогтоовол тодорхой нотлох баримтыг байршлын хамт төрийн байгууллагад санал хүсэлт, гомдол гаргахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөлөө.

Б.ХАШ-ИЛД 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-08-06 11:47

olni yria ortoi shvv dee tushal ugnu ajila sain hiihgvi nuun daragduldag garuud mongold bas zunduu shvv dee!!!!!

Зочин
Зочин
2024-08-06 13:12

Batlagdaagui ch iim bolohod oirhon l baigaa baih

Зочин өндөр настан
Зочин өндөр настан
2024-08-07 04:27

ТИЙМ БАЙЛГҮЙ ДЭЭ , БУРХАН МИНЬ ...

Зангараг
Зангараг
2024-08-07 08:33

Туузан сэтгэхүйтэй этгээдийн тараасан худ�##� мэдээлэл.

Холбоотой мэдээ

Back to top button