Танилц: Их, дээд сургуулиудын кредитийн төлбөр ₮25-35 мянгаар нэмэгджээ
Хичээл, сургууль эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Наймдугаар сарын эхнээс эхлээд эцэг эх, асран хамгаалагчдын хувьд хичээл, сургуулийн бэлтгэл, сургалтын төлбөр зэрэг асуудлууд гарч ирдэг. Иймд энэ хичээлийн жилд их сургуульд элсэгчдэд зориулж сургалтын төлбөр болон оюутны дотуур байрны төлбөрийн талаарх мэдээллийг нэгтгэн хүргэж байна.
МУИС: Ерөнхий суурийн хичээлүүд бүр салбар сургуульд нэг багц цагийн үнэлгээ 123,300 төгрөг. Мэргэжлийн хичээлүүд салбар сургуулиас хамааран "119-142 төгрөгийн хооронд байна.
МУИС-ийн орон нутаг дахь салбар сургуулиудын нэг багц цагийн үнэлгээ 76-95 мянган төгрөгийн хооронд байна. Оюутан нэг улиралд 18 багц цаг хичээл судална гэж үзвэл улирлын 2,124,000-2,570,400 төгрөг, хоёр улирал буюу нэг жилд 4,284,000- 5,140,800 төгрөгийн төлбөр төлнө.
ШУТИС: Энэ жил шинээр элсэгчид салбар сургуулиас хамааран нэг хичээлийн багц цаг буюу нэг кредитийн үнэлгээ нь 148 мянган төгрөгөөс 170 мянган төгрөгийн хооронд байна. Оюутан нэг улиралд 18 багц цагийн хичээл үзнэ гэв тооцвол тухайн оюутан нэг улиралд 2,664,000 төгрөг, жилд 5,328,000 төгрөг төлнө.
МУБИС-ийн нэг жилийн суурь төлбөр 3,561,000-3,717,000 төгрөг байхаар шинэчлэгдэн батлагджээ.
АШУҮИС-ийн хувьд мэргэжлийн ангиллаас нэг кредит нь 67,200-130,000 төгрөгийн үнэтэй байсан бөгөөд жилийн төлбөр нь мэргэжлээсээ хамаараад 2,419,200-4,290,000 төгрөг байна.
СЭЗИС-д нэг багц цагийн үнэлгээ 245 мянгаас 410 мянган төгрөгийн үнэлгээтэй байна. Оюутан нэг улиралд 18 багц цаг хичээл судална гэж үзвэл улирлын 4,410,000-7,380,000 төгрөг, жилд 8,820,000-14,760,000 төгрөгийн төлбөр төлнө.
МҮИС-ийн хувь нэг жилийн төлбөр мэргэжлийн хөтөлбөрөөс хамааран 3,630,000- 5,060,000 төгрөгийн төлбөртэй байна.
Дээрх төлбөрийн мэдээллээс харахад нийт их, дээд сургуулиудын кредитийн төлбөр ₮25-35 мянгаар нэмэгджээ.
Оюутны дотуур байрны хувьд:
МУИС-ын дотуур байрны 4 хүний өрөө 10 сар буюу нэг хичээлийн жилийн төлбөр нь 690,000 -897,000 мянган төгрөг, 2 хүний өрөөний жилийн хураамж 1,783,000 төгрөгийн төлбөртэй.
МУБИС-ийн дотуур байрууд нэг оюутаны 655,000-1,597,000 хураамжтай байна.
Б.ДАГВАДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ингэж юмныхаа үнийг өсгөх нь ардчил�##� юм уу үхсэн ардчиллыг устга. ардчилсан намын цэнгүүн гэж нэг б�##�ай юм эрчим хүч, дулаан,шатахууны үнийг чөлөөлж хэд дахин ихэсгэ гэж б�##�айрч байгааг харсан уу? Ялангуяа үхэж д�##�д орсон ардчилагчдыг сонгосон эргүү үхэрнүүд ээ.
Сурах хүн олдохгүйгээс
БОЛИОЧЭЭ СУРГУУЛИУД АРАЙ ДЭНДЭЖ БАЙНАА. СУРГААД ГИЙГҮҮЛСЭН ЮМГҮЙ Л ТӨЛБӨРӨӨ НЭМЭЭД БАЙХ ЮМАА. ЕР НЬ ЗАСГИЙН ГАЗАР ҮНИЙГ ӨСӨЛТ ДЭЭР ДОРИВТОЙ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ. ХИЧНЭЭН ЗАХ ЗЭЭЛД Ч ГЭСЭН АСАР БАГА ЦАЛИНТАЙ, АСАР ӨНДӨР ТАТВАРТАЙ МАНАЙ УЛС ЯМАР Ч ХЯНАЛТГҮЙ БҮХ ЮМНЫ ҮНЭЭ НЭМНЭ. НАЙМААЧИД БОЛ ТЭР ТУСМАА ХҮНСНИЙ ДЭЛГҮҮРҮҮД ЗҮГЭЭР Л НЭМЭГДСЭН ҮНЭН ДЭЭР НЬ ХУДАЛДАГЧ КАССУУД НЬ ҮНЭ НЭМЭЭД АВААД БАЙХ ЖИШЭЭНИЙ БАЙНА. ТЭГЭЭД НЭМСЭН ҮНЭ ХЭЗЭЭ Ч БУУХГҮЙ ХАРИН ҮҮНИЙГ ТӨР ЗАСАГ НЬ АНХААРАХ ЦАГ БОЛЖЭЭ.
Энэ олон ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫГ ТАТАН БУУЛГААЧЭЭ. 100-н ЯМААНД 60-н УХНА ГЭГЧЭЭР ЯМАР Ч ХЭРЭГГҮЙ МАШ ОЛОН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД БАЙНА ТЭДГЭЭРИЙГ БҮГДИЙГ ТАТАН БУУЛГА. Л. ЭНХ-АМГАЛАН САЙД ГАЙГҮЙ САЙН АЖИЛЛАЖ БАЙСАН ЮМСАН ОДОО Ч ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ.