Нийгэм мэдээ

Наро Банчэн хүрээ цам бүжгийг дэлхийн соёлын өвд бүртгүүлнэ

Наро Банчэн Гэгээнтэн Франц улсад төвтэй ЮНЕСКО олон улсын байгууллагад зочилж Монголын уламжлалт буддын шашны хүрээ цамын бүжгийг дэлхийн соёлын өвд бүртгүүлэх талаар санал солилцжээ.

Уулзалтад Монгол Улсаас ЮНЕСКО-гийн дэргэд суугаа байнгын төлөөлөгч, элчин сайд У.Нямхүү, боловсрол, соёл шинжлэх ухаан зөвлөх С.Уянга, ЮНЕСКО-ийн усны шинжлэх ухааны газрын мэргэжилтэн З. Сарантуяа ЮНЕСКО-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн Шинжлэх ухааны салбарын мэргэжилтэн Mehrdad Shabahang,ЮНЕСКО-ийн Торгоны зам төслийн ажилтан Tara Golkar нар оролцсон байна.

Цам нь буддын шашныг дэлгэрүүлэх, газар лусын эздийн уур хилэнг намжаах,  хүн ардад учирсан гай зовлон, ад зэтгэрийг арилгах шалтгааны улмаас үйлддэг шашны томоохон баяр бүхий зан үйл юм. Цам нь төвд хэлээр бол нам дарах гэсэн утгатай үг бөгөөд шашны дайсныг дарах утгыг агуулж буддын шашны үлгэр домгийн дүрүүдийг биетээр үзүүлэн бурхан чөтгөр, буян нүглийн утга учрыг сүсэгтэн олонд ухуулах зорилготой.

Цам бол догшин бурхдыг дүрсэлдэг бөгөөд дүрүүд нь бурхны шавь нар зүүд бясалгалдаа үзэж төсөөлсөн дүр гэгддэг. Цам гадаад төрх, дүүлж харайх хөдөлгөөнөөрөө муу бүгдийг зайлуулж дотоод сэтгэлээрээ арван орны бурхны шавь нарыг баясган гийгүүлэх учиртай.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ebe
Ebe
2024-08-11 08:22

Goshnognii erleg

Зочин
Зочин
2024-08-11 09:22

Гандангийн тэргүүн хамба Жавүандорж та энэ х�##�имаг үстэй энэ гэгээнтэн гэх этгээдийнхээ х�##�имаг үсийг нь нэн яар�##�тай өөрийн биеэр хусаж ард түмэнд мэдээлэх хэрэгтэй. Иым х�##�имаг үстэй авгай хүүхэн эргүүлсэн гэгээнтэн гэж байх ёсгүй шүү.

Зочин
Зочин
2024-08-11 09:56

Ene geveenten haanaas garaltsi yun hun gegeenten nee zuugeed ya aad bdin gandangin hamba lam anhaarch uzmeer yum.

Наран
Наран
2024-08-11 11:42

д�##�ай ламын �######�ний �##�чуур бандиа чи хүрээ цам гэх төвд бугуудын үйлийг д�##�ай ламынхаа нэр дээр л бичүүлээрэй .Монголын өв соёл биш .Монголчуудыг олноор нь цуглуулаж баг өмсөж байгаад хараадаг байсан үйлийг Монгол соёл байсан мэтээр бүртгүүлэх гэж оролдох нь гэмт хэрэг .Хойд дүр гэх хуурмаг савдаг өршөөл байхгүй хүүр болно гэдгийг мэдэж байхад илүүдэхгүй шүү. Өв соёлоо мэддэггүй хувхай хоосон толгойтой хойд дүр гэх боол оо.

Холбоотой мэдээ

Back to top button