Х Богдын ээж: Ганц гэр бүл даахад хэтийдсэн их үүрэг, элбэгдсэн том хариуцлага ч хичээнгүйлэн зүтгэж байна

X Богдын ээж цахим хуудсандаа хүүгийнхээ тухай бичжээ.
Тэрбээр, “Ээждээ л Бурхан үр минь
Ээжийнхээ энгэрт эрхлэх энхрий бяцхан үр минь сөрж болохгүй хувь заяаны эрхээр яасан ч бэрх үүрэг хариуцлага үүрнэ вэ дээ. Нялххан хүүг минь ой гарантай байхад нь 10-р Богдоор Бурхан шашны өндөр дээд ёс жаягийн дагуу тодруулсан мэдээг сонсоод үнэндээ бид хүлээн зөвшөөрч чадаагүй.
Түүнээс хойш олон жил нуруундаа үүрч, энгэртээ өвөртөлж олны нүднээс хамгаалж эгэл жирийн багачуудын адил өсгөж хүмүүжүүлэхийг хичээж ирсэн. Таны, миний хүү ялгаа юу байх билээ, адилхан бяцхан үрс шүү дээ. Түмний төлөө хэмээн заяагдсан өндөр хариуцлагатай амаргүй хувь тавиланг үүрч яваа бидний энэ бяцхан хүүг энэ тавиланг үүрэлцэж, хамгийн их зүтгэлээр хичээнгүйлэн яваа гэр бүлийг минь ойлгон уужим ухаан, ариун сэтгэлээр хандаасай гэж та бүхнээсээ хүсэж байна.
Ганц гэр бүл дааж явна гэдэгт хэтийдсэн их үүрэг, элбэгдсэн том хариуцлага бидэнд ирсэн ч бид машид хичээнгүйлэн зүтгэж байна. Гэрлийн дэргэд сүүдэр байдгийн адилаар элдэв дайралт, гүтгэлэг хэдэн мянгаараа гэнэт нээгдэх тролл бот аккаунтнаас бидэнд байнга ирж байна.
Үнэн хэрэгтээ бидний гэр бүл, хамт олонд маш их дарамт, шахалт, заналхийлэл ирж, бэрх цаг үеийг туулж явна. Энэ цаг үед монгол хүмүүс бидэнд зөв ойлголцол, бие биедээ өгөх сэтгэлийн урам, дэм, эв нэгдэл хамгаас хэрэгтэй мэт санагдаж байна. Бидэнд, хүүд минь эхийн сэтгэлээр хандаж, их хайр, энэрлээ илэрхийлж буй хүн бүрт гүн талархая.
Даян дэлхийн үрс бүгд энх амгалан байж, сайн сайхан бүхэн дэлгэрэх болтугай” гэжээ.
Д.УЛСАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэгэлгүй яахавдээ. Ямарч сэтгэл зүрхгүй юм шиг авирлаж бусдыг гүтгэж доромжилж байгаагаа гавъяа зүтгэл гэж бодсон хүн дүрстнүүд олон болсон муухай ч цаг үе болж дээ. Сайхан хүүгээ олон түмэнтэйгээ хамтран хамгаалж зон олны минь шүтээн болгож сайн сайхан бүхэн дэлгэрэх болтугай.
Тийм шүү хамгаалнаа. Ийш тийшээ шүлсээ шавируулж явдаг хэсэг бүлэг тэнэгүүд их байх юм. Хүн доромжлохын төлөө төрсөн , хаашаа юм бэ ? Та нарын хүүхдүүд шиг л хүү шүү дээ .
Жижигхэн хөөрхөн Богдын минь өлмий бат оршиг ээ????????????
Энэ сайхан хүүг харах тоолонд л өрөвдөөд байдаг юм. Ийм сайхан гэр бүлд төрж хүүхэд залуу нас нь хүссэнээрээ жаргах боловсрох боломж байтал хувь тавиланг нь ингэж эргүүлэх гэж дээ! Монгол хүн бүр үүнийх нь төлөө хайрлан хүндлэх ёстой гэж боддог доо.
Яг үнэн шүү.Хүний нялх үр шүү дээ
Яг тийм шүү .Хүүгийн нүд бүгдийг хэлж байна да.
Богдоо хамгаалнаааа
Богдын аав нь төрийн шагнал авсан математикч гээд байсан. "5 толгой "- д ажиллаж байхдаа Баярцогтын яриад байдаг "олон 1000 хувисагч"-ийг зохиосон юм уу ? Гарамжавийхан угаасаа Хятадад компани байгуулж ажиллаж байсан урд зүгт ээлтэй нууц даалгавартай нөхдүүд гэж бодогддог шүү.
Ивий дээ, ховорхон хувь заяанд төрсөн хүү юм даа. Эрүүл энх, сайн сайхныг хүсэе. Дэмжихгүй хүмүүс байж болох ч доромжлохгүй байж бас болно доо.
Tegelgui dee mongol hun l bol deedsee burhanaa shutej bishirch ursen irseer ch bh bolnoo.
Бидний үр хүүхэдтэй ялгаа юу байхаа бидэндээ буцаж ирсэн богд эзэн минь гэж хүндэлж хайрлаж бай бидний зарим нэг хүмүүс их муухай атаа жөтөөтэй хүмүүс байхыг хэцүү юм
Хөөрхөн хүү ухаалаг эцэг эхээс төрсөнболохоор сайн хүний үр сад минь богдоор дэвшсэнд маш их бачрлаж байна хүүг буянтай сайн хүн болж олон түмнээ ивээн тэтгэж яваарай гэж ёрөөё
Хэн хүний хүсэх алба биш л дээ. Монголоос Богд тодрохгүй бол нөгөө Хятадууд нь Богд тодруулаад тэгээд Монгол манайх гэх байлгүй. Яалтачгүй түүхэн цаг үед болохоос өөр аргагүй л боллоо. Түүнээс биш аав ээж нь үр хүүхдээ орчин үеийн аль дуртай сургуульд сургаад ёстой хүссэн газраа л амьдрах боломжтой айл. Аав ээж нь ч хүү ч гэсэн ёстой үүрэг хариуцлагаас бултах аргагүй л болсон байх л даа. Бид Хайрлаж хамгаалахаас өөр яах вэ дээ????????????
Бурхан өршөө
Эв нэгдэл, энэрэл нигүүлсэл хамгаас эрхэм.
Үнэхээр үнэн шүү дэмжиж байна аа энэ бол ариун үйлс нэр төрийн хэрэг
Бид их хувь заяатай юм Сайхан богд хүүдээ амжилт хүсье 1 р ангидаа миний зээ охин Есүжинтэй хамт нэг ангид сурч байсан
Mонголчууд БОГД оо тойрон нягтрах болно .нялх Богд маань гар нь ганзганд ,хөл нь дөрөөнд хүрэхийн цагт Монгол улс маань гайхамшигт айгаар хөгжих болно
Бид бие биенээ хүндэтгэн хайрлаж гэмээнэ хөгжинө.Эхийн сэтгэл гэж ийм л аугаа байх юм даа.Амар амгалан түвшин тайван байна гэдэг та бид хүнээрээ байгаагийн илэрхийлэл юм шүү дээ.Хүн бүр бусдаас сайн сайхныг нь олж хардаг түүгээр нь бахархдаг байвал зам мөр саруул сайхан байна аа гэсэн үг.
Богдоор тодорсон хүүхдийг хэн ч буруутгаагүй. Харин Богдыг тодруулахыг зөвшөөрсөн төр засаг буруутай. Мөн богдыг тодруулахыг санаачилсан тодруулсан гандангийн удирдлага буруутай. Ард түмнийхээ тархи толгойг шарын шашинаар мунхруулах зорилготой төр засаг болон гандангийн удирдлага маш буруу. Өнөөгийн үед ямарч шашин хэрэггүй. Одоо үед богдрд түвэдийн тэнэгүүд шиг сунаж мөргөөд хир бөөсөндөө баригдаад улны царайлаад суух тэнэгүүд монголд маань бараг байхгүй шүү.
Төр засгийн түшээд нь бүгдээрээ ардаа нэг нэг дааж авсан ламтай болхоор яах ч арга алга даа шарын шашин устаж алга болох нь цаг хугацааны л асуудал болчихоод байна
Монголын ард түмнийг ядуу сул дорой хүлцэнгүй байлгахын төлөө буддын шашин ч үнэхээр их зүтгэж байнаа байна.Хүн дахин төрдөггүй гэдгийг л ядаж ард түмэн маань ойлгоосой билээ дээ
Bogdoo toiron hureelj baij Mongol tumen buh talaaraa mandan badrana gj bat itgej bgaa shuu ta buhniig burhan iveeg
Хөөрхөн хүү шүү
Юун богд могд вэ. Хүүхдийг хүүхдээр нь л байлгаач дээ нялх амьтныг.
Хүүхэд насаа үзэлгүй олбогон дээр өнгөрөөх гэжүү.
Яахаараа баян айлбн хүүхэд богд болдгын
Хөөрхий нялх балчир үр тоглож наадах насандаа Богд хэмээх нэрэнд хүлүүлж явах ч гэж дээ Зүгээр л мухар сүсэг штэ
Манжууд монголыг эзэлж авсныхаа дараа ард түмнийг нь устгахын тулд шарын шашныг оруулж ирсэн түүхтэй.Харин манжууд өөрсдөө устаж Монгол улс шарын шашнаас салж байсан түүхтэй юм.Харин 90-оны эхээр Монгол улсад ардчилал гарч ирснээр шарын шашин дахин өндийж эхэлсэн бөгөөд өнөөдрийн авилгачид хэдэн их наядын хулгайчуудын ард нь нэг нэг лам байдаг нь нууц биш юм.Авилгачид болон хулгайчууд байтугай гайгүй хэдэн бизнесменүүд нь хүртэл ардаа нэг нэг дааж авсан ламтай гэж байгаа.Тийм болхоор Монголын ард түмний эрх ашгийн төлөө бус өөрсдийнхөө мөн дааж авсан лам нарынхаа эрх ашгийн төлөө л зүтгэж явдаг болсон байна.Ард түмэн ядуу зүдүү гуйлгачин байх нь тэд нарт огт хамаагүй харин ч бүүр ядуу гуйлгачин амьдруулах сонирхолтой байдаг нь 10р богд гэх энэ жирийн хүүхдийг хүртэл ашиглаж байгаагаас нь харахад тун ойлгомжтой байна
Хүүхэд зүгээр байлга. Юун богд, хойд төрөл мөрөл вэ?
Яах гэж худалдаж авсан юм бэ
Шашныг хүртэл бизнестэйгээ холбодог дуусашгүй шуналтай гэр бүл.... Хүүхдээрээ хийсэн нүглээ даруулна гэвэл эндүүрэл шүү
Хувь заяаны эрхээр оногдслн том хариуцлага шүү амжилт хүсэe танай гэр бүлд
Ene ih Tom uureg hatiutslaga uurch garah amargui ee
Horboogiin tabilang yaaltai
Ene ih hubi zayag uureh hubitai bogd mini amaglan baih boltugai
Ee burhan mini.muu eej n l iluu ih zovoh n unen.eh ur n amar amgalan baigee
Хүүг хүүхдийнх нь хувьд хайрлалгүй яахав дээ.Хойд дүр гэж төрдөг тодордог бол тэр л биз.Юунд нь дайрч давшилж заналхийлдэг бнда. Харин төрөөд тодроод байгаа Богдтой байх нь бидэнд улс оронд ямар үр өгөөжтэй байдгийг ойлгодоггүй.
Yostoi l mongol tsewer tsustai iweelt Bogd mini. Eruul enkh osch ex oron mongoloo burhni iweeld daaj yawaarai minii huu
сайн байцгаана уу. Хөрстийн Хорвоод~Орчлонд Хүн хэмээн ирж төрсөн Хүмүүн бүрд чухам уг хүнд гэгдэх хувь~төөрөг~тавилан~зам~мөр бий. ХИЧНЭЭН ҮГҮЙСГЭХ ГЭЭД Ч, "ШИНЖЛЭХ УХААНЧЛАХ" ГЭЭД Ч ХЭРЭГГҮЙ~ДЭМИЙ~ШААРДЛАГАГҮЙ АГААД МАНИУСААС ХЭТИЙДСЭН~ДАВСАН ЭНЭХҮҮ ЯАЛТ Ч ҮГҮЙ БИЙГ ЯАЛТАЙ. СӨРӨӨД Ч~ЗӨРӨӨД Ч~ЗӨРЧӨӨД Ч ХЭМЭЭВЧ ДИЙЛДЭШГҮЙ~ДАВАГДАШГҮЙ ХҮЧ~ХҮЧИН ЗҮЙЛ УГААСАА~ЦААНААСАА~ДЭЭРЭЭСЭЭ, ЕР НЬ Л ХААНААС Ч ЮМБЭ, ХӨРСТИЙН БИД БҮҮ МЭД, "ТИЙМ НЭГЭНТЭЭ" БИЙГ~БУЙГ~БАЙГААГ ХЭРХЭХ БИЛЭЭ. Ингээд л, үзэхээр, хүн бид оюудаа+ухаандаа хөл тавьж гишгэж ортол өдий л бий болтойдогоо. Би гэгч шашин гээд байдаггүй этгээд хэдий ч, бусдын итгэл+сүсэг+шашин гэхчлэн рүү давшлаад дайраад байхгүй. 10 дугаар Богд Монголд, эргэж төрлөө гэдэг "сайхан л сонсогддог", Бурханы шашин шүтэж, хүндэлдэг хүмүүсүүдэд нь бүр л сайхан байх нь мэдээж. "10 дугаар Богд" гэх энэ хүүг Монголууд хуугаараа "дургүйлхээгүй" байхаа.
Хүүгийн буруу гэж юу байхав.
Аав ээжийнх нь л буруу хөөрхий хүү
хүүхэд насаа бараг тамд өнгөрүүлж байна.
Улс төр, шарын шашны золиос.
Одоо тэгээд Монгол улс хөгжих үү 300-400 жил Манж нарын оруулж ирсэн шашин шүтээд яасан Азийн бар болсон уу? Харин ч социалист системийн үед буюу шашингүй 70 жилд хөгжиж байсан шүү мэдэх нэг нь мэдэж л байгаа байх.
Гадныхан үеийн үед урвагчдыг худалдан авч шашнаар Монголыг мохоож байсан хэвээр бна
Шууд эби-г богд болгодог байж
Zailaaa ulun shunaluud
Урьд урьдын Богдын гавьяа зүтгэлээр Монгол улс тусгаар тогтнолоо олж хамгаалж, өнөөдөр бүрэн эрхт тусгаар улс оршиж байна. Шашин шүтдэг, эс шүтдэгээс үл хамааран монгол хүн бүр 10-р Богдод хүндэтгэлтэй хандаж ард олны оюун санаа, эв нэгдлийн дархлааг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулахсан.Билэггүй үг, элдэв дайралт, доромжлолоо больчих. Энэ нь таны хувь нэмэр, таны цаашдын амьдралд ч өлзийтэй.
Төр,түмэн олон маань амар амгалан байж сайн сайхан бүхний өлзий хутаг дэлгэрэх болтухай.
Үнэхээр чадалтай чадварлаг гэр бүл тулдаал яваа шүү дэ.Дүү минь тэвчээр сэтгэл байхад бүгд бно гэдэгл юм.Гэхдээ шинжлэх ухаанч үүднээс хархад энэ нялх амьтан биднээс илүү их тэвчээртэй мундаг оюунлаг
хүү юм бна.Бурхан танай гэр бүл болон эгэлгүй хөдөлмөрч эмээгн эрхийн тоогоор эвээн тэтгэх болтугай.
Бидний монголын минь богд шүү дээ. Өндөр гэгээн Занабазар богд мааньч бас алтан ургийн том хүний гэрт мэндэлж богдоор тодорсон билээ. Халхын ноёд урваж шарваж хүч мөхөсдөөд Мандах төрийг дагасанаас (
Орос улсыг ) Мөхөх төрийг дагасан нь дээр гээд Манжид дагаар орж, эцэст нь Манж улс мөхөж Моннол минь дахин сэргэн мандсан билээ. Түүхээ сайн мэдэж авцгаая. Одоо хүртэл Занабазар богдын маань Соёмбо үсэг, соёл урлагын бүтээл нь Олон улсад гайхагдсаар бна. 10 р дүрийн Гэгээн богдыгоо хайрлацгаая. Хиргүй тунгалаг, цагаан цаас шиг ариухан , жаахан хүүхэд шүү дээ та минь..
Даяар монгол Та бүхэнтэй хамт шүү !
Мундаг ээж эмээ гэр бүл аварга аваргаараа төрдөг гэдэг шиг богд богдоороол төрсөн бгаа амжилт хүсве хуцсан нохой болгон луу чулуу шидвэл зорьсон газараа хүрэхгүй гэж хуучны үг бдаг
Улс Монголын төлөө юм чинь, тэсэх л хэрэгтэй...
Америкийн иргэншилтэй байж Монгол гэж яриад яах вэ ? Тийм л богд тодруулах ёстой юм бол Монгол нутагтаа төрж өссөн ламхай нараасаа тодруулсан бол арай л үнэмшилтэй байх байлаа.
яг үнэн хө монголын хөрс шороон дээр байгаа эхийн хэвлийд үүсэж бий болж, монголынхоо газар шороон дээр төрж, мөн монгол шороон дээр гишгэж хөлд орсон, монголдоо монгол лавшаа идэж өссөн хүнийг богдоор тодруулах хэрэгтэй монголын бурханы шашинтны эргүү лам нараа! Мөнгөтэй хүнээс мөнгө аваад алс холын америкийн заавраар ажиллах хэрэггүй тэнэг лам нараа! Наад байгаа байдал чинь 1990 оноос өмнө Москвагийн заавраар ажиллаж байсантай яг адилхан байна.
Ataa jutuu bishee harin uursdiinhu huuhrdig bolgoh gej baissan ter humuusiin hiij baiga ajil ard tumen bish shuu ter humuusees huuhde bas uursdiguu hamgaal
Ta nar hen hen sanaatai baissanig medej baiga bisde sonin hevleeleer dam yarai ih garssan
unendee ar tal n ene olon uurgalch dotor, huugee mash olon zuilees hamgalaj baigaa aab ,eej,emee ebee ahanduustn,lam bagsh nart n bugdene eruul enh az hargal busie .Tom hubl zayatai humuus bna Sainii ereel tabij bba
Монгол улсад хүний эрхийн асуудал хүчиндэх хэмжээнд хүрээгүй байхаа!!! Хүү хүүгийн гэр бүлийг хүсээгүй байхад нь хүч хэргэлсэн бол дэлхийн хүний эрхийн байгууллагад хандах ёстой!!! Тийм биш бол хэрэгтэй хэрэггүй юу гэх гээд байгаа нь ойлгомжгүй мэдэгдэлд нийгэм олон түмэнд түгээж шуугиан тарих хэрэггүй!!! Яамбыг нь эдэлвэл ялыг нь бас үүрнээ гэж үг бий шүү дээ!
Хэр номтой юм бол Чойроос уу Цанидаас уу
Cүсэг бишрэлээ дагаад хүндлэх хүн олон бгаа
Huvi zaya gj u? Hen notlohiin? Ene bol huuhdiin erh zorchson gj uzej bolohoor gemt hereg, 1 oitoi huuhdiin umnuus heden duraaraa p###a huvi zayaag ni shiidchihsen bdag shaasan, arai l buduuleg shaasan, neg musun ami nasaar ni tahil orgochihooch. Barag ijilhen oilgolt bizde? Arai denduu yum.