The Guardian: Монгол хавдрын нас баралтыг бууруулахаар эрт илрүүлэг эхлүүлсэн ч энэ талаар мэдэхгүй олон хүн байна
“The Guardian” сайт Монгол Улсын хорт хавдрын өвчлөл болон үүнтэй тэмцэхийн тулд ямар арга хэмжээ авч байгаа талаар нийтэлснийг орчуулж хүргэе.
ДЭМБ-ын мэдээлснээр хорт хавдрын нас баралтын бууруулахаар явуулж буй Монгол Улсын амбицтай төсөл хүн амынх нь 40 хувьд хүржээ.
Хорт хавдрын нас баралт хамгийн өндөр байдаг тус улсад урьдчилсан оношилгооны аян эхлээд хоёр жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд иргэдийнх нь тал гаруй хувь нь халдварт бус өвчин, ялангуяа хорт хавдрын оношилгоонд орсон юм.
БНХАУ, ОХУ-ын дунд оршдог хүн ам цөөнтэй Монголд хорт хавдрын нас баралт хамгийн өндөр байдаг. Дэлхийн дунджаар 100 мянган хүн тутмын 111 нь хорт хавдраар нас бардаг бол Монголд энэ тоо 194 хүрдэг байна.
Монгол эрчүүд хорт хавдраар нас барах магадлал дэлхийн дунджаас бараг хоёр дахин их байдаг юм.
Үндэсний Хорт Хавдар Судлалын Төвийн захирал Н.Эрдэнэхүү “Хорт хавдрын тохиолдлын тоогоор харвал Монгол дэлхийд 60-д ордог” хэмээв. Түүний үзэж буйгаар нас баралт маш өндөр байгаа нь оношилгоотой холбоотой.
Тэрбээр “Монголд ихэнхдээ хорт хавдар нь хожуу үе шатандаа орсон үедээ оношлогддог тул прогноз муу байдаг” хэмээв.
Мөн Монголын газар зүй, хүн ам зүйн онцлог үүнд нөлөөлдөг. Учир нь монголчуудын 30 гаруй хувь нь эрүүл мэндийн байгууламжаас хол, алслагдсан газар нүүдэлчин амьдралаар амьдардаг юм.
Нийслэл Улаанбаатараас гадна амьдардаг хүмүүс урьдчилсан оношилгоонд орох боломжтой гэдгээ мэддэггүй учраас хамрагдахгүй тохиолдол бий.
Монголын хоёр дахь том хот болох Эрдэнэтийн оршин суугч Л.Хувасүрэн 2019 онд хөхний хорд хавдраар оношлогдохоосоо өмнө маммограмм гэх шинжилгээний талаар огт сонсож байгаагүй юм.
Тэрбээр “Би хөхний хорт хавдар гэж байдгийг мэдээгүй” гэж хэлэв.
Монголд хөхний үзлэгийг 2012 оноос хойш эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн үзлэгийн нэгэн хэсэг болгосон байдаг. Гэвч 48 настай түүнд хэзээ ч хөхний үзлэг хийж байгаагүй байна.
Хорт хавдрын төвд эрт илрүүлгийн албаны даргаар ажиллаж буй Т.Ундармаа “Орон нутаг дахь эмч нар нийгмийн эрүүл мэндийг эн тэргүүний асуудал болгодоггүй. Олон нийтэд урьдчилсан сэргийлэх арга хэмжээний талаар мэдээлэл хүргэхээс илүүтэйгээр илэрсэн өвчнийг эмчлэхийг оролддог” гэжээ.
Монголын Үндэсний Хавдрын Зөвлөлийн захирал Б.Цэцэгсайханы хэлснээр хорт хавдраар оношлогдсон монголчуудын 50-60 хувь нь нийслэлээс гадна амьдардаг байна.
Хэдийгээр зарим төв эмнэлгүүд химийн эмчилгээ хийж эхэлсэн ч зөвхөн Улаанбаатарт биопси авах ажилбар, хэвтэн эмчлүүлэх боломжтой.
Хэнтий аймгийн малчин 35 настай Нэргүй “Эхнэр маань ноолуур самнадаг улиралд оношлогдсон нь нэг талаараа азтай явдал. Ямааныхаа ноолуурыг худалдаад түүний эмчилгээний төлбөрт ашиглаж чадсан” хэмээсэн юм.
Монголд хэвтэн эмчлүүлэх эмчилгээг үнэ төлбөргүй хийдэг ч зарим эмийг өвчтөнүүд өөрсдөө худалдан авдаг. Нэргүйн эхнэр Т.Тунгалаг гурван сарын өмнө умайн хүзүүний хорт хавдраар оношлогдсон, тэд зам болон эмийн зардалд хэдийн 10 гаруй сая төгрөг зарцуулсан байна. Зам, эмийн зардал нь тэдний жилдээ амьжиргаандаа зарцуулдаг мөнгөнөөс давжээ.
Нэргүй “Ямааны ноолуурыг жилдээ ганц удаа самнадаг. Ер нь мөнгөө бид гурван хүүхдийнхээ сургуулийн хэрэгсэлд зарцуулдаг юм. Гэвч энэ жил тэдэнд хичээлийн хэрэгсэл авч өгч чадахгүй нь. Энэ удаагийн эмчилгээ үр дүнтэй болоосой гэж найдаж байна. Хэрвээ үр дүн үзүүлэхгүй бол дараагийн эмчилгээний төлбөрийг хэрхэн олохоо мэдэхгүй байна” гэсэн юм.
2020 онд Лхагвасүрэнг эдгэрсэн гэж байсан ч 2023 оны сүүлчээр хорт хавдар дахин илэрч, дотор эрхтнүүдэд нь тархсан байжээ. Тэр энэ жилийг дуустал Улаанбаатарт эмчлүүлнэ.
Лхагвасүрэн “Эм худалдаж авах мөнгө олох аргаа бараад байна. Нөхөр бид хоёр өмнөх эмчилгээнүүдийн өрийг одоо хүртэл төлж байгаа. Нэмж зээл авъя гэсэн ч боломжгүй” хэмээжээ.
Т.Тунгалагийн адилаар Лхагвасүрэн хорт хавдрын зөвлөлөөр дамжуулан боломжийн үнэтэй амьдрах байр олсон байна. Энэ нь Улаанбаатарт олон сарын турш эмчлүүлэх Лхагвасүрэнд ихээхэн тус болсон юм.
Эрт илрүүлгийн шинжилгээ нь наснаас хамааран зургаан өөр төрлийн шинжилгээний багцтай. Н.Эрдэнэхүү эрт илрүүлэг явуулсан нь хавдрын оношилгоог ялангуяа хожуу үедээ их илэрдэг ходоодны хавдрын оношилгоог нэмэгдүүлсэн гэж хэлэв.
Гэвч тэрбээр энэ аян нь урт хугацааны шийдэл гэхээсээ илүү түр зуураа аргацаасан явдал гэж эмээж байгаа юм. “Эрсдэлт бүлгийн бус залуу хүмүүст их хэмжээний нөөц зарцуулж байна” гэж тэр хэллээ.
Н.Эрдэнэхүү урт хугацааны үндэсний стратеги, илрүүлгийн ажилд хөрөнгө оруулахыг хүсэж буй. Лхагвасүрэн “Эрт илрүүлэг маш чухал, би өмнө нь энэ талаар мэддэг ч байсан болоосой гэж хүсэж байна” хэмээв.
Түүнийг оношлогдсоноос хойш эгч, найзууд нь шинжилгээнд хамрагдаж эхэлжээ. Харин Нэргүй “Миний эхнэр л мэдэх зүйл байна даа” хэмээн эрт илрүүлгийн талаар огт сонсож байгаагүй гэсэн юм.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголын эмч нар хүмүүсийг өвчлөөсэй гэж бодох болсон нь эмчилгээний зардлаар орлого олдогтой холбоотой цорын ганц орон дэлхий дээр Монгол л байна
Яаж урьдчилан сэргийлэх үү? гэхийн оронд ш�##� худлаа эрт илрүүлэг нэрээр баахан з�##�уучуулыг хаг�##�ж хэрчиж байгаа нь үнэхээр муухай одоо ч орноосоо босож чадахгүй хэвтэж байгаа дүүгээ хараад үнэхээр гомдож байна. Одоо бас юу вэ на�##�данга үүсэж байна гэсэн гэнэ үү? Зүв зүгээр өвдсөн юмгүй байсан дүү маань эрт илрүүлэгт очиж ороод одоохон хадг�##�ахгүй бол үсэрхийлэх гэж байна маргааш гэхэд хаг�##�гаанд ор гээд оруулсан хаана байна гэсэн юм одоо 2 жил болох гэж байна 3 хаг�##�чих аад одоо бас на�##�данга гээд байж байхаар бидний хувьд эрт илрүүлэг маш худлаа бараг эрүүл хүн ороод хавдар гэж оношлоод байгаан бишүү? Энэ юу гэсэн үг вэ? Итгэхэд үнэхээр бэрх байна шүү
Сэтгэл гаргаж үзлэг хийж эмчилдэг эмч бхгүй болсон
СУРВАЛЖЛАГЧАА: ХЯТАДАД ОЧООД ӨВӨРМОНГОЛЫН НАГУНБИЛЭГ ЭМЧИЙГ ОЛЖ УУЛЗААД ЯРИЛЦЛАГА АВ. ЭРТНИЙ МОНГОЛЫН АРДЫН ЭМЧИЛГЭЭНИЙ АРГА БУЮУ СЭТГЭЛ ЗАСЛААР ХОРТ ХАВДАРТАЙ ҮЙ ОЛОН ХҮНИЙГ ЭДГЭЭГЭЭД ХЯТАД ДАЯАР МАШ ИХ АЛДАРТАЙ БОЛСОН. СУРВАЛЖЛАГЧ НАРТ БОЛ ЯРИЛЦЛАГА ӨГНӨ. ЭНГИЙН ХҮНД ОЛДДОГГҮЙ ЮМ. ХЯТАДУУД НАГУНБИЛЭГ ЭМЧИЙГ ХҮН МУНХРУУЛЖ ЗАЛИЛЛАА /ЮМ СОНСООД ЭДГЭНЭ ГЭЖ ЮУ БАЙДАГ ЮМ ГЭЭД ГЭЭД ШОРОНД ХИЙГЭЭД ЧАДДАГ ЮМ БОЛ ЧИ ӨӨРИЙГӨӨ БУРУУГҮЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙГАА БОЛ ЭНЭ ҮХЛЭЭ ХҮЛЭЭЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ЭДГЭЭ ГЭЖ ХЭЛЭЭД НӨГӨӨ НАГУНБИЛЭГ ЭМЧ ЭДГЭЭГЭЭД ТЭГЭЭДЛ ШОРОНГООС ГАРЧ, ОДОО БҮХ ХЯТАДЫН ГЭСЭН ОЛОН ЦОЛ ХЭРГЭМТЭЙ АЛДАРТАЙ ЭМЧ БОЛСОН. ТЭР ЭМЧИЙН ЯРИЛЦЛАГЫГ ОЛОН ХҮН ҮЗЭЭД МАНАЙ УЛСАД НАГУНБИЛЭГ ЭМЧИЙН ХИЧЭЭЛИЙГ ЯВУУЛЖ, ТҮҮНД ОЛОН ХОРТ ХАВДАРТАЙ ХҮМҮҮСИЙГ СУУЛГАВАЛ ОЛОНХИ НЬ ЭДГЭХ БАЙХ.
Аргагүй л дээ дээрээсээ эхлээд л мөнгө хусах зорилготой хийж байгаа ажлууд нь дүр эсгэсэн попрол бус уу
Эрт илрүүлэгт орох нь зөв юм байна шүү зүгээр явж байсан дүү минь эрт илрүүлэгт ороод 3-4 удаа хаг�##�гаанд ороод 2 жил болж байна босож чадахгүй байгааг хараад эрт илрүүлэг худлаа л юм байна гэж бодож байлаа гэтэл үнэхээр л өвчтэй өөрсдөө өвчтэйг ээ мэдэхгүй байсан бололтой. Буруу бодож эрваатсан байнаа. Хүмүүс ээ эрт илрүүлэгт орох нь зөв байх шүү. Бухимдсандаа буруу бодсон бололтой.