Гадаад мэдээДЭЛХИЙ

Судалгаа: Ангарагийн гадарга дор их хэмжээний ус байж магадгүй

Шинэ судалгаа Ангараг гарагийн гадарга дор далай мэт их хэмжээний ус хадгалагдаж байж магадгүйг харуулжээ.

Тус судалгаа даваа гарагт /2024.08.12/ “National Academy of Sciences” сэтгүүлд нийтлэгдсэн байна. Эрдэмтэд НАСА-гийн Ангараг гараг дээр газардуулж байсан InSight роботын хэмжсэн 1,300 гаруй газар хөдлөлтийн тоо баримтад дүн шинжилгээ хийсэн юм.

Судалгааг ахалж бичсэн Калифорнийн их сургуулийн далай судлалын хүрээлэнгийн эрдэмтэн Вашан Райт ус Ангараг гарагийн гадаргаас 11.5-.20 км гүнд байх магадлалтай гэжээ.

Тэрбээр хадгалагдсан ус нь нуур эсвэл далай мэт их хэмжээтэй байж магадгүйг Райт онцолсон байна. Ус байгаа эсэхийг баталгаажуулахын тулд өрөмдлөг явуулж судалгаа хийх хэрэгтэй юм.

Эрдэмтэд Ангараг гарагийг 3 тэрбум гаруй жилийн өмнө гадаргын ихэнх хэсгийг нь усан мандалтай байсан гэж үздэг. Гэвч тус гарагийн агаар мандал нимгэрсний улмаас гадаргын ус нь алдагдаж, одоогийн хууртай тоостой гараг болсон байна.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button