Нийгэм мэдээ
Азийн бетоны X хурал Туушин зочид буудалд эхэлнэ
Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 16-ны баасан гарагт болох зарим үйл явдлын тоймоос...
09:00 цагт: “Туушин” зочид буудалд: Азийн бетоны X хурал болно. Тус хуралд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь болон салбарын төлөөллүүд, Азийн бетоны холбооны гишүүн орнуудын төлөөлөгч нар оролцож, бетоны салбарт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэнэ. Утас: 9507-1740.
14:00 цагт: ГХЯ-нд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Дэлхийн эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалт”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж буйтай холбогдуулан ЕТГ, ГХЯ, НҮБ-ын суурин төлөөлөгч хамтран хэвлэлийн бага хурал хийнэ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.