Мариа Кэри эгч, ээж нь нэг өдөр нас барсан тухай харамсалтай мэдэгдэл гаргажээ
Дуучин Мариа Кэри ээж Патришиа, эгч Алисон хоёр нь нэг өдөр амьсгал хураасан тухай харамсалтай мэдэгдэл даваа гарагт /2024.08.26/ гаргасан байна.
Грэммийн шагналт дуучин тэрбээр “Өнгөрсөн амралтын өдрүүдэд ээжийгээ алдаж, миний зүрх их шархалсан. Харамсалтай нь эмгэнэлт явдал болж эгч минь бас тэр өдөр амьсгал хураасан” гэжээ.
Кэри нэмж “Ээжийгээ амьсгал хураахаас нь өмнө сүүлийн долоо хоногийг хамт өнгөрөөж чадсандаа талархаж байна. Энэ хэцүү цаг мөчид миний хувийн нууцыг хүндэлж, хайрлаж, дэмжиж байгаа та бүхэнд баярлалаа” хэмээсэн юм.
Патришиа дуурийн дуучин байсан бөгөөд тэрээр Альфред Рой Кэритэй гэрлэж гурван хүүхэдтэй болсны нэг нь Мариа. Мариа 2020 онд гаргасан намтар бичигтээ ээж, эгч хоёртойгоо бэрхшээлтэй харилцаатай байсан талаараа бичжээ.
Хэдийгээр асуудал гардаг байсан ч Мариа эгч, ээж хоёртойгоо дотно харилцаагаа хадгалсаар ирсэн аж.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.