Нийгэм мэдээ

"Чулуун карьер" дэд станцын гэмтлийг алсаас засах технологитой болно

"Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ" ХК "Чулуун карьер" дэд станцаа дижитал станц болгох ажлаа эхлүүлсэн байна. Ингэснээр саатал гарах үед засварын баг очиж, засвар үйлчилгээ хийх шаардлагагүйгээр алсын удирдлагаар гүйцэтгэх юм.

Үүний үр дүнд цаг хэмнэх, хэрэглэгчдийг удаан цахилгаангүй байлгахгүй болох зэрэг давуу талтай хэмээн үзэж байгаа юм байна.

Тодруулбал, "Чулуун карьер" дэд станц Дархан-Уул аймгийн Дархан сумын 5, 6, 7, 8-р баг, Хөтөл хороолол болон Малчин багийг эрчим хүчээр хангадаг. Өчигдөр буюу есдүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн дэд станцын хэрэглэгчдийг түр схемд шилжүүлээд байгаа. Тус ажилд "ДСЦТС" ХК-ийн Засвар, туршилт тохируулгын алба, Ашиглалт, засварын алба, Хэмжүүр, тоолуур, лабораторийн алба, Авто тээврийн албаны нийт 30 гаруй хүн оролцож байна. Тэд "Чулуун карьер" дэд станцыг дижитал технологид шилжүүлэхэд 2 сар зарцуулахаар төлөвлөжээ. 

Эх сурвалж: Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ ХК 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button