18 ш тарваганы ороомог тээвэрлэсэн иргэн шүүхдэж, ₮15 саяын торгуулиас "мултарчээ"
Иргэн ... нь Сонгинохайрхан дүүргийн Эмээлт дэх хяналтын постоор 18 ширхэг тарваганы ороомог тээвэрлэж явсныг Экологийн цагдаагийн албаны дэд ахлагч саатуулж, илрүүлсэн.
Улмаар тарваганы ороомгийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй тээвэрлэсэн иргэний үйлдэлд зөрчлийн хэрэг нээж Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хууль бусаар амьтныг тээвэрлэсэн гэж буруутган 300.000 төгрөгийн торгууль, 14.760.000 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан байна.
Тухайн иргэн уг шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч, “... амьтан тээвэрлээгүй, харин тарваганы махаар хийсэн ороомог гэх бүтээгдэхүүн тээвэрлэж явсан үйлдэлд хариуцлага хүлээлгэснийг зөвшөөрөхгүй ...” гэж шүүхэд ханджээ.
Шүүхээс “иргэн ...-ийн тээвэрлэж явсан тарваганы ороомог нь тарвага гэх бие, организмын тогтолцоо бүхий мөлхөгч амьтны шинжийг алдсан буюу хүнсний бүтээгдэхүүн болсон байх тул хууль бусаар амьтныг тээвэрлэсэн гэх зөрчилд хамаарахгүй, өөрөөр хэлбэл, амьтны махаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнийг амьтан гэж үзэх боломжгүй нөхцөл байдалд торгох шийтгэл ногдуулж, нөхөн төлбөр ногдуулах хууль зүйн үндэслэлгүй” гэж дүгнэжээ.
Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой болно гэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс мэдээлсэн юм.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
БУРУУ ЮМИЙГ ӨӨГШҮҮЛЖ ДЭЭ
Хандгайн махаар хийсэн хиам бууз хуушуур зөөж явб�##� хандгайн хэлбэр дүрс байхгүй гэж үзэх үү.
Тарваганы махаар амыг нь таглажээ
Баавгай биш болох юм байна ял л ждү ногоон автобус богд уулын газрууд шиг
Tiim yum bol shn mahiin enged helj hereglej blh l yum bn shde tamine
Хөдөө нь янзлаад хэлбэрийг нь өөрчлөхөд л болох юм байна шдээ нохойны арьс авч яваад хандгай баавгай ангийн мах чихээд ирж болно гэж ойлголоо
Орон нутгийн байг�##�ь хамга�##�агч хариуцах байсан!!!
Тарваганыхаа махнаас шүүхийнхэнд өгөөд,амыг нь таглачихаа юу?Ингээд байх юм бол хүн бүр л �##�сан хойно нь хүнс тээвэрлэсэн гэх юм байна л даа.ШҮҮХИЙНХЭН яахаараа ийм ТЭНЭГ шийдвэр гаргадаг байнаа.Нэг их сүржин эхлээд л дороо ш�##�чийгаад бууж өгдөг байна шүү.Шүүхийнхнийг сайхан арг�##�ж,ХААЛГАДАЖээ.
Тарваганы боодог, хорхог оруулж болно гэж мунхаг би ойлголоо , зөв үү эрхэм Шүүгчидээ...? Учир нь хүнсний бүтээгдэхүүн болсон тул !