Улс төрийн мэдээ

Засгийн газрын урилгаар БНХАУ-ын дэд дарга Хань Жөн айлчилна

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд БНХАУ-ын дэд дарга Хань Жөн 2024 оны есдүгээр сарын 6-8-нд Монгол Улсад айлчлахаар болжээ.

Тэрбээр манай улсын Засгийн газрын урилгаар энэ удаагийн айлчлалаа хийж буй аж.

Хойд хөрш ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр албан ёсны айлчлал хийж байна. Түүний дараа урд хөрш БНХАУ-аас энэхүү айлчлал зохион байгуулагдах нь.

Энэ жил БНХАУ-ын дарга Ши Жиньпин өөрөө Монголд айлчлах төлөвтэй байсан юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button