Саальчны гарын арчдас болон махны захын хутга, бандангаас антибиотикт тэсвэртэй нян илэрчээ
“Улаанбаатар хот орчмын мах, сүүний фермүүдийн эрүүл ахуйн нөхцөлийг тодорхойлж, илэрсэн бичил биетний антибиотикт мэдрэг чанарыг үнэлэх нь” сэдэвт судалгааны үр дүнг Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ.
Энэ хүрээнд мах болон сүүнээс дараах шинжилгээг авсан байна.
- Махны шинжилгээг, Хутга, бандан болон мах нядалгааны газрын ажилчдын гарын арчдасаас
- Харин сүүнээс, танк, саалтуур, саальчны гарын арчдас болон бусад тоног төхөөрөмжөөс сорьц авсан байна.
Шалгалтаар зарим төрлийн антибиотикт тэсвэртэй нян илэрсэн байна.
Мах, сүүний шинжилгээний үр дүн:
Сүүний үйлдвэр буюу сүүний фермийн бүх арчдас, шинжилгээнээс бохирын E.Coli хэмээх нян илэрсэн байна. Антибиотикт тэсвэртэй төрлийн нянгууд сүүний үйлдвэр, саальчны гарын арчдас, танк, саалтуур зэргээс гарчээ. E.Coli сүүнд зохих хэмжээнд байх ёстой ч тогтсон хэмжээнээс хэтэрвэл хордлого үүсгэх эрсдэлтэй гэнэ.
E.Coli нь маханд байх ёсгүй. Гэтэл саалтуургүй фермийн сүүнээс антибиотикт тэсвэртэй нян илэрсэн байна. Мэдрэг чанарыг үзэхэд ампициллин, пенициллин зэрэг антибиотикуудад тэсвэртэй нян болох нь тогтоогдсон аж. Махны тухайд ISO стандарт нэвтрүүлсэн өндөр технологитой махны үйлдвэр болон хоёр ферм сонгосноос нэг үйлдвэрийн бандан дээрээс E.Coil илэрч антибиотик мэдрэг чанартай гэж гарсан байна.
Махны жижиглэн худалдааны том захуудаар явж, сорьц цуглуулжээ. Зах худалдааны төвүүдийн хоёр бандангийн сорьсноос E.Coli, Staphyloccus spp илэрсэн байна. Мөн хутганы сорьцоос E.Coli илэрсэн нянг илрүүлсэн байна.
Ялангуяа зах, худалдааны төвүүдэд жижиглэнгийн мах борлуулж буй газруудын хутга, банданд бохирдол ихтэй гарчээ. Иймд хүний оролцоо багатай, шат дамжлага нь автомат байвал бохирдол бага байх аж. Тиймд хүний оролцоо их тусмаа бохирдол ихсэж байгааг анхаарах нь чухал болохыг Мал эмнэлгийн ерөнхий газраас анхааруулж байна.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Их замбараагүй байгаа шдээ !!! Улаан махнаас улайрах чинь ёстоы өвчин шүү Эмхлэх цаг хугцаа болсон Хүн бүхэн махны ченж болсон бна.!!!!
Хүмүүс өмнө нь уугаад өвчин нь дарагддаг байсан эмэнд өвчин дарагдахаа болиллоо гээд байдаг нь ийм л учиртай байж дээ.мах сүүгээрээ м�##�д тарьсан антибиотик идэж ууна.амаараа өвчин дарах эмээ ууна ингээд байхаар антибиотикийн хордлогод ороод өвчинг дарж чадахгүй байгаа нь энэ.харамс�##�тай.
М�##�чид ер нь �##�ь т�##�даа байгаа вэ, манайх мөн үү
Ер нь гарын,,орчны ариун цэвэр маш муу.Мөнгө олж байв�##� хүнд нян бактеритай мах худ�##�да�##�ах энүүхэнд. Мэргэжлийн хян�##�т гэж ажлаа хийдэггүй ,мөнгөний хөөсөн байгууллага байсан.Одоо маш сайхан шинжилгээний лаборатори хэрэгтэй.Мах бүрийг,худ�##�дагч бүрийг шинжилгээнд хамруулж,Хятад махны үйлдвэрийг татан буулгах хэрэгтэй.
Эрс шинэчлэл хийх