Шар хантаазтнууд сүлд дуутай боллоо

ТҮК-ийнхан сүлд дуутай болжээ. Тодруулбал, МУСТА Б.Нармандахын шүлэг, МУУГЗ, төрийн шагналт Л.Балхжавын ая "Өрнүүн Улаанбаатар" бүтээлийг дуучин С.Гантогоо дуулах аж.
Энэ тухай дуучин залуу "ТҮК-ийн ажилчдын сүлд дууг дуулаад өгөөч гэсэн хүсэлт ирсэн юм. Тэгэлгүй яахав дээ. Харин ч ийм сайхан үйлсийн эздийг магтан дуулсан дууг дуулах нь миний хувьд маш сайхан хэрэг байх болно. Саарал Улаанбаатар хотоо цэвэр цэмцгэр байлгах гэж цас бороо, салхи шуурга, халуун хүйтнийг үл ажран үүр шөнөөс үдшийн бүрий хүртэл ажилладаг энэ л эрхэм хүмүүсийн сайхан үйлсийг аялгуут дуугаараа алдаршуулах нь гайхалтай хэрэг шүү дээ.

Нийслэлийн иргэд минь, залуус дүү нар минь хаа замбараагүй нус шүлсээ бүү хаяарай, хог новшоо хогийн саванд хийгээрэй, хогоо ангилдаг байгаарай, үр хүүхэддээ зөвөөр нөлөөлж байгаарай, тэдний ажлыг хүндэлж, тусалж дэмжиж байгаарай гэж захимаар байна. Удахгүй "ӨРНҮҮН УЛААНБААТАР" хэмээх ТҮК-ийн маш сайхан сүлд дуу төрөн гарах болно. Цэвэр цэмцгэр Улаанбаатар хотоо хамтдаа бүтээцгээе. Энэ дууг анх санаачилсан СХД-ийн Тохижилт Цэвэрлэгээ Үйлчилгээний газрын ерөнхий менежер н.Энхтайван эгчдээ баярлалаа" гэжээ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Юун сүртэй юм ?!
ЛЯ ЛЯ ХОГ БАЙВАЛ ТҮҮЕ ДЭЭ УТАС ТҮРИЙВЧ МӨНГӨ ТӨГРӨГ АЛТ МӨНГӨ ОЛБОЛ АШИГЛАЯ ДАА ЛЯ ЛЯ САЙХАН ДУУ ЭНЭ ҮГИЙГ ЗААВАЛ ОРУУЛ ХОКЕИЧИД ЭНЭ ДУУГАА ХОРООРОО ДУУЛААД АЖЛАА ХИЙДЭЭ.САЙН БАЙНА ГЭЖ МАГТАН ДУУЛЬЯА