"Хоёр цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлээс зөрчил илэрсэн"
Есдүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоол, хүнс бэлтгэж буй газруудад хүнсний аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас хийж эхэлсэн байна. Тухайн газар шалгалтын талаар,
"Одоогийн байдлаар шалгалтад 18 сургууль, цэцэрлэгийг хамруулсан бөгөөд хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл хүрэлцээгүй, хоол үйлдвэрлэлийн технологийн картад орц, илчлэг, шим тэжээллэг чанар, боловсруулах технологи ажиллагааг бүрэн тусгаагүй зэрэг зөрчил илэрсэн хоёр цэцэрлэгт хугацаатай албан шаардлагаар үүрэг даалгавар өгсөн.
Үүнээс гадна сургууль, цэцэрлэг орчимд үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүр, мухлагуудад төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг есдүгээр сарын 4-нөөс эхлэн ажлын 10 хоногийн хугацаанд хийх юм" хэмээсэн юм.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НЯЛХ БАЛЧИР ҮРСИЙГ МИНЬ ХООЛООР ХОРДУУЛАХ ГЭЖ БАЙГАА ТЭР МУУСАЙН ГӨЛӨГНҮҮДИЙГ ЦААЗААР АВЬЯА ЯАСАН ИХ ХАРИУЦЛАГАГҮЙ ДАВАРСАН ХУЖААГУУД ВЭ? ИЧЭЭЧ АЦНУУДАА