Нийгэм мэдээ

"Япон цэцэрлэгийн нууцууд" ном уншигчдын гар дээр очлоо

Сэтгүүлч Б.Гэрэлмаагийн "Япон цэцэрлэгийн нууцууд" ном өчигдөр буюу есдүгээр сарын 6-ны өдөр нээлээ.

Нээлтийг "Чимээтэй номын сан"-д зохион байгуулсан нь номын агуулга, уур амьсгалд ч нийцсэн гэлтэй.

Б.Гэрэлмаа нь гэр бүлээр Япон Улсад амьдардаг. Ийнхүү өөрийн том хүү Анандыг япон цэцэрлэгт явуулахдаа ойлгож авсан, соргогоор анзаарсан, өөртөө хэвшүүлсэн, монголчууддаа ч хэвшүүлбэл зүгээр гэж үзсэн зүйлсээ ном болгон бичжээ.

Япон дэгтэй цэцэрлэгт бага насны хүүхдээ хамруулах нь ээж нарт ч давхар "сургалт" болдгийг Б.Гэрэлмаа нээлтийн үеэр онцолж байв. Иймд "Япон цэцэрлэгийн нууцууд" ном нь зөвхөн япон цэцэрлэгийн арга барилын тухай байгаад зогсохгүй, ер хүүхэд ба гэр бүлийн хүмүүжлийн тухай бидний анзаарч байгаагүй сэдвүүдийг туршлагад үндэслэн хөндсөнөөрөө өгөөжтэй юм.

"Япон цэцэрлэгийн нууцууд" номыг зохиогч Б.Гэрэлмаагийн фэйсбүүк хуудсаар зочилж болон номын дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой.

Түүнчлэн Б.Гэрэлмаа нь манай агентлагийн Ерөнхий редактораар ажиллаж байсан бөгөөд, Японд амьдрах хугацаандаа тогтмол онц өгөөжтэй нийтлэл, бичвэрийг нийлүүлж байв. Түүний нийтлэлүүдтэй энд дарж танилцаарай.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-09-08 06:58

Hen durtai n bolsn boloogui nom gargah yma haha

Зочин
Зочин
2024-09-08 11:32

Б.Гэрэлмаа нь ээж хүн болгонд хэрэгтэй, мэдүүштэй зүйлүүдийг бичсэн болохоор эмээ нь уншаад эмэгтэй хүн болгон охидууд уншиж авах хэрэгтэй буюу эмээ нь хүртэл мэдэх ёстой олон зүйлүүд байна. Баярл�##�аа

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button