Нийгэм мэдээ
Модон жорлонд унасан охиныг эсэн мэнд гаргаж авчээ
Өчигдөр буюу энэ сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд бага насны хүүхэд жорлонд унасан байна.
Энэ тухай дуудлага Онцгой байдлын ерөнхий газарт есдүгээр сарын 8-ны 08.30 цагт иржээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн албан хаагчдыг очиход Н /3 настай эмэгтэй/ нь 2.5 м гүн нүхэн жорлонд унасан байсан ажээ. Албаныхан аврах ажиллагаа хийснээр охиныг эсэн мэнд гаргаж авч чадсан байна.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ААВ ЭЭЖ АСРАН ХАМГААЛАГЧ НАР НЬ ҮХСЭН АЦАА ХИЙГЭЭД БАЙДАГ ЮМ БЭ? ХҮҮХДЭЭ САЙН ХАРААЧ ХАМГААЛААЧ АСРАН ХАМГААЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ ГАДУУР НЬ ТАВИУЛААЧ ЭСВЭЛ ГОНДОМДООЧЭЭ ЯМАР ТЭНЭГ ЮМ БЭ? БОЛИОЧЭЭ