НИЙГЭМ

"В.В.Путины айлчлалаар дурантай буутай явсан гадаадын 2 иргэнийг 7 дахь өдрөө шалгаж байна"

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 03-ны өдөр манай улсад албан ёсны айлчлал хийсэн билээ. Тус өдөр гадаадын хоёр иргэн холын тусгалтай, дурантай буутай "Туушин" зочид буудлын орчимд явж байгаад цагдаагийн алба хаагчдад баригдсан тухай бид өмнө нь мэдээлж байсан.

Тухайн үед ЦЕГ "Дуудлага мэдээллийн дагуу шалгахад гадаад улсын 2 иргэн 2024 оны 08 дугаар сард Монгол Улсад ан агнах зорилгоор ирж, хөдөө орон нутгаар яваад өнөөдөр байрлаж буй буудалдаа эргэж ирсэн. Авч явж байсан гэх галт зэвсгийг шалгахад ангийн буу байсан бөгөөд тус үйлдлийг үргэлжлүүлэн шалгана" гэж мэдээлсэн.

Тэгвэл тус үйлдлийг Экологийн Цагдаагийн Алба руу шилжүүлсэн байна. Учир нь тухайн хоёр иргэн ан хийх зориулалт бүхий буу мөн ангийн зөвшөөрөлтэй байсан. Тиймээс харъяаллын дагуу тус алба руу шилжүүлж, ямар ан хэзээ хэрхэн хийсэн зэргийг тодорхой болгох аж.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2024-09-10 08:21

ПӨӨХ МАНАЙ АГААГ ГУРВЫХ НЬ ДУНД НҮХ ГАРГАХ ГЭЖ БАЙСАН БАЙНА САЙН ШАЛГААРАЙ БУУГ НЬ ХУРААГААД ӨӨРСДИЙГ НЬ ЦАГДАН ХОРЬ ЭНЭ МОНГОЛД ХУУЛЬ ДҮРЭМ ГЭЖ БАЙНА УУ?

Зочин
Зочин
2024-09-10 08:54

ккк.. �##�уурчид байсан бол ил буугаа бариад явж байх уу, арай л сунжруулж хүмүүст төвөг удаж сүржигнэж байна даа

Зочин
Зочин
2024-09-10 08:55

нөхцөл байдлыг нь тогтоосон бол шийдээд явуулб�##� таарна шүү дээ

Зочин
Зочин
2024-09-10 19:31

Ангийн буугаар ч хүн цааш нь харуулж болдог. Наад 2ыг оросуудад өг, амьтан болгоно цаадуул чинь

Холбоотой мэдээ

Back to top button