НИЙГЭМ
Цахилгааны үнийг нэмэх замаар алдагдлаа нөхнө
Монгол Улс ирэх онд эрчим хүчний салбарт 825 тэрбум төгрөгийн санхүүгийн алдагдал хүлээх зураглалтай байгааг Дэлхийн банк албан мэдээлэлдээ дурджээ. Иймд манай улсын зүгээс цахилгааны үнийн тарифыг нэмэх замаар алдагдлаа нөхөхөөс аргагүй нөхцөл үүссэн байна.
Өнгөрөгч оны байдлаар цахилгааны тариф зардлынхаа 80 хүрэхгүй хувийг эзлэсэн бөгөөд энэ оны төгсгөлд гэхэд тариф нь зардлынхаа 60 хүрэхгүй хувийг бүрдүүлнэ гэсэн албаны урьдчилсан тооцоо бий аж.
Энэ оны 11-р сарын 1-ээс эхлэн цахилгааны тариф нэмэгдэж, цаашид мөн шатласан хэлбэрээр нэмж магадгүй юм.
Т.БАТСҮРЭН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цахилгаанаа Үнээс нь багаар төлөх саналтай байгаа хүмүүс цахилгаан хэрэглэхээ больчих,асуудлыг шийдэх амархан байгаа биз,шударга амьдарцгаая!
Цахилгаанаа бодит үнээс нь багаар төлье гэсэг хүн огт алга.Засаг төр нь үндэсний валютын ханшаа барьж чадахгүйгээс болж ард иргэд хохирч үлддэг л байгаа юм шүү.
Битгий гуус сахилгааны үнээ нэмэх абаас ард түмэн түрхрэн босмой ингэх гээд сонгууль өгчээ яацан лаларын хорвоо вэ?номхон тэмээг ноолоход амар гэж өвөг дээдэс минь хэлдэг байсан бус уу? Ард түмэн бид номхон тэмээ болжээ май шүү нэмээд үзээрэй иргэдтэйгээ ярилцаж болдоггүй юм уу?
Цахилгааны үнэ гэж жаахан мөнгө төлж байгаа ш дээ тэгээд дата гар утсандаа хэдийг төлдөг билээ харьцуулаад үз дээ гэр бүлийн хүн бүр утасны мөнгө төлдөг ч цахилгааныг хэргэлснээрээ өрх л төлбөр төлдөг харьцуул босох тулалдах ч яахав ЭХ-ээ сүйрүүлчихэв.
Зочин
өө харин яг үнэн. гадаадад бол бага цалинтай мөртлөө л тог, газ-нд маш их мөнгө төлдөг байсан. шуудангаар хэдэн төгрөг гэсэн нэхэмжлэх ирэх бол гэдгээс үнэхээр яс хавталздаг байж билээ. Ёстой тог, газаа яаж хэмнэх вэ гэдгийг бүх талаар нь уншиж, судалж байж даарвал хамаг хувцсаа давхарлаж өмсөөд л, халуун аарц уугаад л, хүүхдээ цэцэрлэг сургуулиас нь ирэх үед газаа асааж тэр хэсэгхэн хавиа халаагаад л нэг юм аргалж байгаан. тэгсэн Монголд яаамар ч хүн хэмнэх талаар ойлголт байхгүй, бүр интернэтээс нь хямдхан тог, дулааны мөнгөө төлдөг. энэ хэдэн станцууд нь ийм бага төлбөрөөр ажиллаад болдог л юм байхдаа, ажилчид нь цалин авдаг л юм байх даа гэмээр. Үнээ нэмээээ. Манайхан хэмнэж сурах хэрэгтэй.
Энэ солиорлыг ямар нэг аргаар зогсоох хэрэгтэй. Эцсийн бүлэгт иргэд бид л хохирч шар махтайгаа хатнаа. Энэ Доржхандыг огцруулах хэрэгтэй. Цахилгааны үнэ нэмэх иргэдээ шулах төрийн бодлого байж таарахгүй. Зогсоох л хэрэгтэй
Эрчим хүчнийхэн элдэв сургалт, гадаад томилолт, уулзалт, буцалтгүй тусламж гэх мэтийн үргүй зардлаа багасгаж, олон нийтэд ил тод бүх зардлаа тайгнаж тавь. Мөн зардлаа бууруулах, эрчим хүчний шинэ техник, технологи хэрхэн ашиглах тал дээр ямар ямар ажил хийж, юуг шинэчилж, ямар санал санаачилгатай ажилласнаа бүгдэд ярьцгаа. Ард түмэнд тайлангаа тавь, түүнчлэн гадны туршлагатай, хариуцлагатай, мэргэжлийн, авилгалаас ангид, бусдын нөлөөнд үл автах менежер хүнийг томилон ажиллуулах шаардлагатай байна. Түүнээс цахилгааны үнэ тарифыг нэмээд түүнийгээ ажил хийсэнд тооцно гэвэл захын хүн чадна шүү. Үр ашиггүй зөндөө зардлуудаа танах хэрэгтэй.
ДДЦС суурь хураамж гэх 7800төг халаалтын үнэ 2 дахин нэмэгдсэн одоо Цахилгааны үнэ нэмнэ гэнэ энийг яг дагнасан сэтгүүлч гаргаад ухаад гаргамаар бх юм Төр данхайж түмэн олноо мөлжиж дууслаа Өвөл бослого гарахыг үгүйсгэхгүй 126 эргүү мэдэж бгаа болов уу