Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ-ын цэргийн онгоц Японы агаарын хилд хууль бусаар нэвтэрлээ

Японы Батлан хамгаалах яам даваа гарагт /2024.09.23/ мэдэгдэл хийхдээ ОХУ-ын зэвсэгт хүчний нисэх онгоц улсынх нь агаарын орон зайг гурван удаа зөрчсөн гэжээ. Үүний улмаас Японы нисэх хүчний онгоц анхны удаа анхааруулах дохионы бамбар буудсан байна. Тус явдлын дараа Токио Москвад маш хатуу эсэргүүцэж буйгаа мэдэгджээ.

Даваа гарагт болсон зүйлийг тодруулбал ОХУ-ын ИЛ-38 загварын эргүүлийн онгоц 13:00-16:00 цагийн хооронд агаарын хилийг зөрчсөн байна. Тус онгоц Японы Хоккайдо мужийн Рэбүн арлын хойд хэсэгт ойр гурван удаа ниссэн аж. Батлан хамгаалах яам мэдээлснээр зөрчил бүр 30 секундээс нэг минут орчим үргэлжилсэн байна.

Онгоц анхны удаа хил зөрчиж орж ирэхэд анхааруулга өгсөн юм. Харин гурав дахь удаагаа зөрчихөд Японы агаарын нисэх хүчний F-15 болон F-35 сөнөөгч онгоцнууд хөөрч, анхааруулах зохионы бамбар бууджээ. Уг явдлын дараа Японы Ерөнхий сайд Фүмио Кишида засгийн газрын албан тушаалтнуудад АНУ болон бусад улсуудтай хамтран, тайван бөгөөд нягт хариу өгөхийг үүрэг болгосон байна. Саяхан БНХАУ-ын цэргийн онгоц Японы агаарын хилийг зөрчсөн хэрэг мөн гарсан билээ.

Эх сурвалж: Kyodo News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 24, 2024 11:20

Украйныг дийлэхгүй байж, юун сүрхий Японыг хатгах юм. Барахгүй гэдгээ мэддэг болов уу?

Зочин
Зочин
9 сар 24, 2024 15:04
Reply to  Зочин

Америкийн бууны нохой ! Ама таат сармагчин !

Холбоотой мэдээ

Back to top button