Нийгэм мэдээ

Өөрөө пуужин хийж, жингүйдлийг мэдрэх сансрын 7 хоног маргааш эхэлнэ

Дэлхийн сансрын долоо хоног аравдугаар сарын 4-10-ны өдрүүдэд болно.

1967 оны 10 сарын 10-ны өдөр НҮБ-ын гишүүн орнууд “Задгай сансрыг энхийн зориултаар ашиглаж эхлэх тунхаг бичиг”-т гарын үсэг зурсантай холбогдуулан 1999 оноос эхлэн жил бүрийн 10 сарын 04-10-ны өдрийг Дэлхийн сансрын 7 хоног болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсон билээ.

Монгол улс тус үйл ажиллагаанд албан ёсоор гурав дахь жилдээ хамрагдаж байна. Энэ жилийн Сансрын 7 хоногийн хүрээнд Arena-д

  • Сансар огторгуй, шинжлэх ухааны үзэсгэлэн
  • Өөрийн гараар пуужин хийж хөөргөх
  • Сансрын нисэгчийн шалгалт өгөх
  • Сансарт гарах жингүйдлийг мэдэрч үзэх
  • Цаасан онгоцны мастер болох
  • Сансрын гэрэл зургийн үзэсгэлэн
  • Сансрын шинжлэх ухааны туршилт, воркшопууд
  • Шинжлэх ухааны шоу, тайзны үзүүлбэрүүд
  • Сансарт ил захидал илгээгээрэй гэх мэт олон төрлийн үйл ажиллагаа, туршилтад оролцож болно.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button