НИЙГЭМ

Өнөө маргаашдаа нээх, хаах замууд

Аравдугаар сарын 5-нд хаасан “Хоум” плазагаас “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замын урд эгнээг маргааш буюу аравдугаар сарын 7-ны 06:00 цагт нээнэ.

Харин тус авто замын хойд эгнээг аравдугаар сарын 7-ны 23:00 цагаас 8-ны 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчилнэ.

Мөн Баянзүрх дүүрэг, 17, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Эрдэнэтолгойн уулзвараас Газарчин сургуулийн уулзвар хүртэл авто замыг хааж, хэсэгчилсэн засвар шинэчлэлт хийнэ. Өнөөдөр буюу 6-ны 22:00 цагаас 9-ний 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж засварлана.

“Өгөөмөр” захын уулзвараас Чулуун овооны тойрог хүртэлх авто замын урд эгнээг маргааш буюу 7-ны өдрийн 23:00 цагаас  9-ний өдрийн 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчилнэ. Ингэхдээ зүүнээс баруун чиглэлийн хойд хэсгийн эгнээгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сөрүүлэн зохицуулна.

Чулуун овооны тойргоос “Оргил” худалдааны төв хүртэлх авто замыг хэсэгчлэн, шинэчилнэ. Уг ажлын нэгдүгээр хэсгийг өнөөдөр буюуаравдугаар сарын 6-ны 23:00 цагаас  8-ны 23:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Харин хоёрдугаар хэсгийг аравдугаар сарын 8-ны 23:00 цагаас 10-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж НЗДТГ-аас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button