УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Э.Одбаяр сайд ирэх онд 24 тэрбум 107 саяыг захиран зарцуулна

Сүүлийн үед Э.Одбаяр сайдын Фукуокд туршлага судлах нэрийдлээр зугаалаад ирсэн гэх асуудал өндөр аваад байна. Ингэхдээ төсвийн мөнгийг хөндөж, хатуу шүүмжилж байгаа юм.

Тэгвэл Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаярт хуваарилсан ирэх оны төсвийг хүргэе.

Ирэх 2025 оны улсын төсвөөс 24 тэрбум 107 саяыг захиран зарцуулахаар тусгажээ. Үүнээс,

  • Урсгал зардалд: 19 тэрбум 291 саяыг
  • Хөрөнгийн зардалд: 4 тэрбум 816 саяыг зарцуулах аж.

Э.Одбаяр сайдын ахалж буй энэхүү хороо нь байгуулагдаад нэг жил хагасын нүүрийг үзэж буй. Төрийн захиргааны төв байгууллагууд, нутгийн захиргааны байгууллагуудын санхүүгийн үйл ажиллагаанаас бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах зорилготой. Түүний удирдлагад 150 гаруй хүн ажилладаг, данхар бүтэцтэй байгууллага аж. Хяналт, үнэлгээний үндэсний хороо нь хамгийн сүүлд гэхэд л НЭГ ТЭРБУМ төгрөгөөр автомашин, тавилга авахаар тендер зарлаад байгаа юм.

Э.Одбаярын хувьд, улс төрийн хүрээнд ямар ч фракц алгасахгүй шахам нөхөрлөж, нам дамнан элдэв холболт хийтлээ хувь хүнийхээ хувьд өссөн гэгддэг. Улмаар АН-ын генсекээр томилох чиглэл МАН зүгээс ирж, Л.Гантөмөр үүрэг гүйцэтгэгчээр томилсон байв. Өдгөө түүнд зориулсан сайдын суудал нэг яамнаас илүү данхар бүтэцтэйгээр, төсвийн мөнгийг тэрбум тэрбумаар нь зарцуулахаар ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ийш тийшээ зуга�##�ж туршлага судлах мөнгөтэй болж дээ

Зочин
Зочин

Энэ хужаа юү

Зочин
Зочин

ЗГХЭГ энэ м�##�ууддаа хян�##�т тавихгүй юм уу, өөрөө бөс барьцаанд орчихвуу

зочин
зочин

Gaaztai us mus shaatsan urd shunjin shaatsn tsariatai

Зочин
Зочин

Эрдэнэ дуракын тавиулыг �######�уул

Зочин
Зочин

Ээ лүд барам гэж дээ, хараажаар хужаа хужаа,эмээгээ ичээх гэж өвөөгөө дэндүү дуурайсан золиг юмаа даа !

Холбоотой мэдээ

Back to top button