Нийгэм мэдээСПОРТ

Абу Даби мастерс тэмцээнд "Ulaanbaatar" баг оролцоно

Энэ сарын 26-27-нд 3x3 Монголын Ulaanbaatar MMC Energy баг 140 мянган ам.долларын шагналын сантай "Abu Dhabi Masters 2024" тэмцээнд оролцоно.

Шилдэг 14 баг цуглах тэмцээнд Монголын "Ulaanbaatar MMC Energy" баг оролцоно. Ulaanbaatar баг "А" хэсэгт дэлхийн чансааг тэргүүлэгч Сербийн "Ub Huishan NE", Швейцарын "Lausanne" багтай тоглоно.

Тэд долоо хоногийн өмнө "Macau Masters 2024" тэмцээнд оролцож хэсгээс гарч чадалгүй 9-р байр эзэлсэн юм.

Тэмцээнд оролцож буй багуудын чансаагаар Lausanne-ы ард, Хятадын "Hangzhou" багийн урд 9-рт бичигдэж буй монгол баг энэ удаа

  • Дэлгэрнямын Даваасамбуу
  • Марко Дугосия
  • Энхбатын Дөлгөөн
  • Цогтын Отгонжаргал гэсэн бүрэлдэхүүнээр тоглоно.

Тэдний эхний тоглолт аравдугаар сарын 26-ны 21:35 цагаас Ub Huishan NE багийн эсрэг, хоёр дахь тоглолт 23:45 цагаас Lausanne багийн эсрэг болно.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button