Английн сүмийн тэргүүн хүүхдийн хүчирхийлэлтэй тэмцэж чадаагүй хэмээн огцорлоо
Их Британи дахь Кантербуригийн тэргүүн номлогч Жастин Уэлби мягмар гарагт /2024.11.12/ огцорч буйгаа мэдэгджээ. Олон арван жилийн өмнө Христийн шашинтнуудын зуны зусланд гарсан гэх хүүхдийн хүчирхийллийн хэргийг мөрдөх ажлыг зүй ёсоор явуулж чадаагүй хэмээн тэр ажлаа хүлээлгэн өгөх болсон байна.
Кантберуригийн сүм бол Английн сүмийн төв юм. Өнгөрсөн долоо хоногт нийтлэгдсэн нэгэн мэдээллээр бол түүнийг цуврал хүүхэд хүчирхийлэгчдийг зогсоохын тулд авсан арга хэмжээ нь хангалтгүй байжээ. Үүний дараа хүмүүс Уэлбийг ажлаа хүлээлгэн өгөхийг шаардаж эхэлсэн юм. Тэгвэл тэр ийнхүү ажлаа хүлээлгэн өгсөн нь хүчирхийллийн дуулианы улмаас Английн сүмийн тэргүүн огцорсон анхны тохиолдол болжээ.
Ажлаа хүлээлгэн өгөхөө мэдэгдсэн захидалдаа Уэлби “Харгис хүчирхийллийн эсрэг арга хэмжээ аваагүйнхээ төлөө хувиараа болон байгууллагаараа хариуцлага хүлээнэ” гэсэн юм. Тэрбээр “Английн сүм түүхэндээ бусдыг хамгаалж чадалгүй бүтэлгүйтсэн явдалд би удаан хугацааны турш ичиж ирсэн. Сүүлийн хэдэн өдөр энэ ичих сэтгэлийг минь шинээр гаргаж ирлээ. Би хүчирхийлэлд өртөж хохирсон бүх хүмүүст харамсан огцорч байна” гэсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэр хүчирхийлүүлсэн хүүхдүүд нь инхэнх нь эрэгтэй хүүхдүүд байсан. 03-12 насных олонхи нь. Тэгээд бүх насаараа тэд өөрсдийгөө үзэн ядаж, хүмүүсээс дөлж, өөрийгөө устгасан мэт мэдрэмжтэй , айдастай , хэнд ч итгэдэггүй, архи, тамхинд донтож үзээд, сэтгэцийн төвд ч хандаж үзээд төрөл бүрээр сэтгэцээрээ бүх насаараа хохирсон гэдгээ нулимс дуслуулан ярьж байсан. хүүхэд байхдаа энэ хэргийг эцэг эх, багшдаа хэлсэн ч хэн ч сонсоогүй, номлогч нь өөрийгөө гүтгүүлсэн гэж өмөөрөх үед жаахан хүүхдэд өөрийгөө үзэн ядахаас өөр сонголт үлдээгүй , тун хэцүү байсан тухай ярьж байсан. зарим нт мэдээж амиа хорлосон. тиймээс ганц уучл�##� гуйх нь үнэхээр багадна. бусадын бүхэл бүтэн амьдр�##�ыг сүйтгэчихээд.