Гадаад мэдээ

Марийнскийн театрын "од" балетчин тагтнаас унаж амиа алджээ

Оросын алдарт балетчин 39 настай Владимир Шкляров Санкт-Петербург хотод тагтнаас унаж амиа алджээ. Одоогоор түүний үхлийн талаар цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд энэ пүрэв гарагт оршуулга болох юм байна.

Тэрээр Санкт-Петербург хотын түүхэн Марийнскийн театрын од байсан юм.

Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслээр, түүнийг даваа гарагт нурууны хагалгаа хийлгэхээр төлөвлөж байсан ба өвчин намдаах эм уусныхаа дараа таван давхрын тагтнаасаа унасан байна гэж мэдээлжээ.

Шкляровын үхлийн хэргийг мөрдөн шалгах ажиллагааг Оросын мөрдөн байцаах байгууллага эхлүүлсэн бөгөөд урьдчилсан дүгнэлтээр үүнийг осол байсан байж болзошгүй гэж үзэж байгаа тухай Риа Новости мэдээлжээ. 

Тэрээр “Цөмөөхэй", "Ромео Жульетта", "Нойрсож буй гүнж"  зэрэг сонгодог балетуудын гүйцэтгэлээрээ хэд хэдэн нэр хүндтэй шагнал хүртсэн бөгөөд олон улсад байнга аялан тоглолт хийдэг байв.

Эх сурвалж: BBC

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button