Гадаад мэдээ

Аляскийн Үткиагвик хотод нэгдүгээр сар болтол нар мандахгүй

Америкийн хамгийн хойд хэсэгт орших хот буюу Аляскийн Үткиагвик хот /хуучнаар Барроу/ "туйлын шөнө"-д шилжжээ. Өөрөөр хэлбэл тус хотод ирэх оны нэгдүгээр сар хүртэл нар мандахгүй, харанхуйгаараа байх юм.

Үүнийг тайлбарлавал, дэлхий 23.5 градусын өнцгөөр тэнхлэгээ даган хазайсан байдаг. Энэ хазайлтын улмаас жилийн тодорхой үеэр /ихэвчлэн өвлийн улиралд/ Арктикийн тойргоос хойших бүсүүдэд нар огт манддаггүй байна. Энэ үзэгдэл нь 65 хоног үргэлжлэх бөгөөд зөвхөн сар, оддын гэрэл, туйлын туяа л харагдах юм.

Сонирхуулахад, Өвлийн харанхуй дууссаны дараа Үткиагвикт "туйлын өдөр" буюу нар мандаж жаргалгүйгээр 24 цагийн туршид тэнгэрт байх үзэгдэл тохиолддог. Энэ нь тавдугаар сарын сүүлээс долоодугаар сар хүртэл үргжэлжилдэг.

Энэхүү онцгой байршил, сонирхолтой үзэгдэл нь Үткиагвик хотыг дэлхийн өвөрмөц байгалийн үзэгдэлтэй газруудын нэг болгож өгдөг.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button