Гадаад мэдээ

Дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй таалал төгслөө

Дэлхийн хамгийн өндөр настай хүн болох Жон Алфред Тиннисвуд 112 насандаа таалал төгссөн гэж түүний гар бүл нь мэдэгджээ. Тэрээр Английн Саутпорт тосгонд байрладаг ахмадын асрамжийн газарт даваа гарагт /2022.11.25/ нас барсан байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард хамгийн өндөр настай эрэгтэй хүний рекордыг эзэмшдэг байсан Хуан Висенте Перес 114 насандаа таалал төгссөний дараа Тиннисвуд тэрхүү амжилтын эзэн болсон юм.

Тиннисвуд 1912 оны наймдугаар сарын 26-нд мэндэлж байжээ. Тэрээр 2020 онд Их Британид амьдарч буй хамгийн өндөр настай эрэгтэй болсон аж. Түүний гэр бүл мэдэгдэл гаргахдаа “Тэр ухаалаг, шийдэмгий, зоригтой, ямар ч хямралын үед тайван байдаг, математикт авьяастай, сайн ярилцагч байсан” гэжээ.

Тэрээр өмнө нь “BBC” агентлагт ярилцлага өгч байхдаа багадаа нилээс идэвхтэй хөдөлгөөнтэй, их алхдаг байсан хэмээсэн юм. Гэхдээ тэр яагаад ийм урт наслах ивээл хүртсэнээ мэддэггүй гэжээ. Тиннисвуд өөрийгөө бусдаас ялгаатай биш гэж, хүн нэг бол урт насална эсвэл үгүй, ийм учир энэ талаар хэн ч юу ч хийж чадахгүй хэмээсэн юм.

Түүхэн дэх дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй бол Японы улсын иргэн Жироэмон Кимүра. Тэрээр 2013 онд 116 нас 53 өдөртэй байхдаа таалал төгссөн. Түүхэн дэх хамгийн өндөр настай эмэгтэй болон хамгийн өндөр настай хүн нь Япон улсын иргэн Томико Итоока юм. Тэрбээр одоо 116 настай

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button