Гадаад мэдээ

“Apple” компани ажилчдынхаа дуу хоолойг дарж, хувийн хэрэгслийг нь тагнасан гэж буруутгалаа

“Apple” компанийг ажилчдынхаа хувийн төхөөрөмж, iCloud аккаунтыг хууль бусаар хянаж, цалин хөлс болон ажлын нөхцөл гэх мэт зүйлсийн талаар бусадтай ярилцахыг хориглосон гэж буруутгасан зарга шүүх дээр үүсжээ. Тэрхүү заргыг Калифорни мужийн шүүхэд Амар Бхарта мэдүүлсэн байна. Бхарта нь “Apple” компанийн цахим сурталчилгааны албанд ажилладаг юм.

Түүний мэдүүлсэн заргад “Apple” нь ажилчдадаа хувийн утас гэх мэт хэрэгсэлдээ программ суулгаж ажилдаа хэрэглэхийг шаарддаг, ингэснээр тус компани утас дээрх зураг, имэйл гэх мэт хувийн мэдээлэлтэй зүйлсэд нэвтэрч болно гэжээ. Үүнээс гадна ажлынхаа талаар подкаст дээр ярихыг нь хориглож, “LinkedIn” профайл дээрээ ажлынхаа нөхцөл байдлын тухай мэдээллийг бичсэн байсныг  устгахыг даалгасан гэж Бхарта гомдол гаргасан байна.

Тэрхүү зарга дээр “Apple компанийн хяналт, ажиглалтын үйл ажиллагаа нь хүйтэн. Ийм учир ажилчдын шүгэл үлээх, өрсөлдөх, ажлын зах зээл дээр чөлөөтэй шилжих, үг хэлэх эрх чөлөөг хууль бусаар хязгаарлаж байна” гэж бичжээ. Харин “Apple” компанийн хэвлэлийн төлөөлөгч тэрхүү заргыг үндэс суурьгүй, ажилчид нь ажлынхаа нөхцөл байдлын талаар хэрхэн ярих тухай сургалтад жил бүр суудаг хэмээсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button